Хятадын юань Америкийн долларын оронд дэлхийн нөөцийн валютуудын нэг болох боломжтой гэж Олон улсын валютын сангийн /ОУВС/ захирал Кристин Лагард мэдэгджээ. Үүний тулд Бээжин улсынхаа валютын системийг илүү уян хатан болгох эдийн засгийн шинэчлэлийн нарийн төлөвлөгөө боловсруулах хэрэгтэй юм.
Одоо Хятадын үндэсний валют тус улсын Засгийн газрын хатуу хяналтад байдаг бөгөөд гадаадын компаниуд болон засгийн газруудын шүүмжлэлийн бай нэг бус удаа болж байна. Тэдний үзэж буйгаар, БНХАУ юанийн ханшийг санаатайгаар бага байлгаж, үндэсний экспортлогчдодоо давуу байдлыг өгдөг аж.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард АНУ-ын Сенат үндэсний валютын ханшаа санаатайгаар бага байлгадаг орнуудын бараанд нэмж татвар ногдуулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Америкийн хууль тогтоогчдын санаачилга юуны түрүүнд, Хятадын бараа бүтээгдэхүүнийг хөнджээ. Гэхдээ одоо Өрнөд энэ талаар нүдээ аниад өнгөрөхөд бэлэн байгаа боломжтой.
Шинжээчдийн үзэж буйгаар, Хятадын түшмэд Европт санхүүгийн тусламж үзүүлэхээр зөвшөөрсөн нь Олон улсын валютын сангаас Бээжинд хандах хандлагыг эрс өөрчилжээ. ОУВС олон улсын эдийн засаг, улс төрийн тавцанд юанийн ач холбогдлыг анх удаа ийнхүү хүлээн зөвшөөрч байгаа нь энэ юм.
Дашрамд хэлэхэд, олон улсын эдийн засаг-улс төрийн тавцанд Хятадын гүйцэтгэх үүрэг өсч байгаа талаар шинжээчид санал нэг байна. Шударга бусаар өрсөлдөж байгаа талаар буруушаахын оронд Хятадтай нөхөрлөх нь дээр гэж ОУВС үзэж байгаа аж. Европын Төв банк болон Европын зарим орны ажиллагаа тус тивийн эдийн засгийн ерөнхий төлөв байдал тогтворжиход тус болж байгааг ОУВС-гийн захирал Кристин Лагард мэдээлжээ.
З.Амгалан
МОНЦАМЭ