logo

"Айвенхоу Майнз" алдагдал оров

2012/03/23

«Айвенхоу Майнз» компани өнгөрсөн 2011 онд алдагдалтай ажил­ласан байна. Энэ нь Монгол дахь зэс-алтны ордоо 2012 оны гуравдугаар улир­лаас нааш ашиглаж эхэлж чадахгүй болсонтой холбоотой гэж Канадын www.winnipegfreepress.com цахим хуудсанд бичжээ. Тус компани 2011 онд 570 сая 400 мянган долларын алдагдалд орсон, үүнийг нэгж хувьцаанд шилжүүлэн үнэлбэл 83 цент болох юм. 2010 оны үзүүлэлтийн хувьд, алдагдлын хэмжээ 211 сая 500 мянган доллар байсан нь нэгж хувьцаанд 42 центийн алдагдал гарчээ гэсэн үг.

 

Компанийн захирлуудын ярьс­наар, Монголын өмнөд нутагт байрлах «ОюуТолгой»-н уурхайн бүтээн байгуулалтын ажлын явц хоёрдугаар сарын эцсийн байдлаар 73 хувьтай байгаа гэнэ. Харин 2013 оны эхний улиралд арилжааны зорилгоор бүтээгдэхүүнээ нийлүүлж эхлэх төлөвлөгөөтэй байна. Мягмар гарагт «Айвенхоу майнз» компа­нийн мэдэгдсэнээр, «ОюуТол­гой»-н төслийг санхүүжүүлэх асуудлаар «Рио Тинто»-гийн гол хувь­цаа эзэмшиг­чидтэй хийж буй хэлцээ амжилттай болж байгаа ажээ. Айвенхоугийнхны ярьснаар сүүлийн 10 жилийн хугацаанд дээрх төслийг хэрэгжүүлэхэд нийтдээ 5 тэрбум гаруй доллар зарцуулаад байна. Энэ хөрөнгийг үнэт цаас гаргаж, богино хугацааны зээл аван босгожээ.


Б.Адъяахүү

Эх сурвалж: "Монцамэ"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш