УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас шалгаж эхэлжээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 156.2-т зааснаар шунaхайн сэдлээр буюу хувийн ашиг сонирхлын үүднээс мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо болон банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөн гэж үзжээ.
Д.Дамба-Очир нь “Анод” банкийг байгуулах үед дүрмийн санг нэмэгдүүлэх зорилгоор багагүй мөнгө төвлөрүүлсэн аж. Тэрбээр тус банканд төвлөрүүлсэн хадгаламжаа татсан, олон тэрбум төгрөгийн зээл авсан зэрэг нь банкны үйл ажиллагаанд нөлөөлсөн байж болзошгүй аж. “Анод” банкны чанаргүй зээлдэгчдийн жагсаалтад түүний эзэмшиж байсан “Очир төв” дээгүүр бичигдсэн байдаг юм байна. Тус компани нь өнөөг хүртэл зээлээ барагдуулаагүй байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байсан.