Орон нутагт томилолтоор ажиллаж байгаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өчигдөр үдээс өмнө Ховд аймгийн ганц казах сум болох Ховд суманд хүрэлцэн ирж иргэдтэй уулзалт хийж казах түмний хаврын уламжлалт наурыз баярын мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэлээ. Тус сум 3130 гаруй хүн ам, 774 өрх айл, 98890 гаруй толгой мал, мал аж ахуйн таван багтай, энэ хавар 43 мянган мал төллөхөөс одоогийн байдлаар бог малын дийлэнх нь төллөж төлийн гарзгүй тавтай хаваржиж байгааг сумын Засаг дарга Д.Мурат танилцуулав. Мөн сүүлийн жилүүдэд газар тариалангийн үйлдвэрлэлд ихээхэн анхаарч жилдээ 7000 гаруй төмс, хүнсний ногоо хураан авч байгаа, сумынхаа төвд ногооны 70 гаруй зоорьтой, дөрөвдүгээр сарын эхнээс хүнсний ногоогоо аймгийн төвд аваачиж борлуулдаг тухайгаа хэллээ. Сумандаа ажил хөдөлмөрөөрөө тэргүүлж яваа зарим сайчуудыг Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, медалиар шагнасныг УИХ-ын дарга энэ үеэр гардуулж баяр хүргээд мөн өдрийн орой Баян-Өлгий аймагт хүрэлцэн ирлээ.
Монголын баруун хязгаар нутаг болох Баян-Өлгий аймаг 100 мянга гаруй хүн ам, 20.9 мянган өрхтэй, өнгөрсөн онд мал сүргээ таван төрлөөр өсгөн оны эцэст нэг сая 320 гаруй мянган мал тоолуулжээ. Тус аймаг засаг захиргааны нэгжийн хувьд 13 сум, нэг тосгон, 86 багтай юм. Өнгөрсөн онд аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн үйлдвэрлэлт өмнөх оныхоос бараг 60 шахам хувиар өсч, ядуу өрхийн тоо найман хувиар, гэмт хэргийн гаралт мөн ийм хэмжээгээр буурсан, мөн сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын эрчимтэй өрнөж байгаа. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын болон үндэсний хэмжээний төсөл хөтөлбөрийн нэгжүүдээс нийтдээ 30.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Мөн аймгийн урсгал төсөв хэмнэлттэй гарч, татварын орлого 20 гаруй хувиар давж биелсэн, иргэдийн орлого өсч хадгаламж өссөн дүнтэй байгаа хэдий ч ажилгүйдэл буурч чадахгүй байгаа, оны эхний дүн мэдээгээр аймгийн хэмжээнд зөвхөн дээд боловсролтой мянга гаруй залуу ажилгүй байгаа нь сэтгэл зовоож буйг аймгийн удирдлагууд хэлж байлаа.
УИХ-ын дарга мөн өдрийн орой аймгийн иргэдтэй уулзалт хийж улс орны нийгэм, эдийн засгийн байдал, УИХ-аас авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, намрын болон ээлжит бус чуулганы үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэв. УИХ-аас авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүнд монголчууд дэлхий дахиныг хамарсан санхүү, эдийн засгийн хямралыг амжилттай давж эдийн засгаа хурдацтай хөгжүүлэх боломж бүрдүүлж чадсанаар сүүлийн жилүүдэд улсын төсөв, хөрөнгө оруулалтын хэмжээ хэдэн урьд хожид байгаагүй хэмжээгээр өсч их наядаар хэмжигдэх болсон, энэ хэрээр иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх бодитой боломж бүрдсэнийг онцоллоо. Мөн өнгөрсөн хугацаанд хамтарсан Засгийн газар байгуулж ажилласнаар улс төрийн тогтвортой байдлыг хадгалж, сонгуулийн үеийн амлалтаа хэрэгжүүлэх, уул уурхайн томоохон ордуудад эдийн засгийн эргэлтэд оруулж үр өгөөөжийг хүртэх таатай боломж бүрдүүлсэн чадсан төдийгүй монголчууд эвсэж эв нэгдэлтэй ажиллаж чаддаг юм байна, ингэснээр улс орноо хөгжүүлэх таатай боломж бүрдэх юм байна гэсэн сургамж үлдээснийг тэмдэглэлээ. Түүнчлэн энэ удаагийн УИХ хөдөөгийн хөгжлийн асуудалд ихээхэн анхаарч мал аж ахуй, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, малчид тариаланчдаа дэмжиж урамшуулах, ашиг орлогыг нь нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж чиглэлээр бодлогын хэд хэдэн чухал шийдвэр гаргасан нь үр дүнгээ өгч буйг орон нутгийн жишээ баримтад тулгуурлан баримт дурдаж хэлэв. Мөн иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэх, орлогыг нэмэгдүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр төрөөс дэс дараатай арга хэмжээ авч ирсэн нь зохих үр дүнгээ өгч байгаа, тухайлахад иргэддээ эх орны хишиг хувь хэлбэрээр сар бүр 21 мянган төгрөг өгч байгаа, Баян-Өлгий аймгийн 90 гаруй иргэдэд л гэхэд энэ хэлбэрээр жилдээ 48 тэрбум төгрөг олгож буйг дурдав. Дөнгөж хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн УИХ-ын ээлжит бус чуулганаар төрийн албан хаагчдын цалин, ахмад настны тэтгэврийг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болсон, мөн тэтгэврийг зөрүүг арилгах хууль баталсныг онцлов. Түүнчлэн энэ удаагийн УИХ нийгэмд шударга ёс тогтоох чиглэлд томоохон ахиц дэвшилж гаргаж чадсан, тухайлахад УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрмийг баталж Ёс зүйн хороотой болсон, сонгуулийн хуулийг шинэчилж сонгуулийг мөнгөнөөс ангид явуулах зарчмын томоохон өөрчлөлт оруулсан, төрийн албан хаагчид ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж төрд хоёргүй сэтгэлээр зүтгэхийг хуульчилсан, хамгийн сүүлд л гэхэд ээлжит бус чуулганаар шүүхийн байгууллага, шүүгчдийн эрх зүйтэй холбогдсон багц хуулийг баталсан нь шударга ёс тогтоох чиглэлд чухал алхам болсныг дурдлаа.
Баян-Өлгий аймгийн хүндэт иргэн, УИХ-ын эрхэм дарга Д.Дэмбэрэл орон нутагт ажиллах далимдаа зориуд цаг зав гарган казах түмний наурызын баярт хүрэлцэн ирж оролцож хүндэтгэл үзүүлж буйд баярлаж талархаж буйгаа Өлгийн иргэд уулзалт дээр хэлж байв.
Дараа нь УИХ-ын дарга болон уулзалтад оролцсон УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Жекей, Х.Баделхан, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд Н.Номтойбаяр, мөн зэвсэгт хүчин, цагдаа, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын удирдлагууд Өлгийчүүдэд Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлж, иргэдийн асуултад хариулт өгөв.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нараас ирүүлсэн баярын мэндчилгээг уншин сонсголоо. Наурыз баярыг тохиолдуулан тус аймгийн зарим тэргүүний сайчуудыг төрийн алдар цол, одон, медалиар шагнасныг энэ үеэр гардуулав. Өлгийчүүдээс энэ өдөр багш, эмч, барилгачин гурван хүн гавьяат цол, 36 хүн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, 23 хүн “Алтан гадас” одон, хоёр хүн Цэргийн гавьяаны одон хүртлээ.
Өлгий хотын төв талбайд болсон наурыз баярын хүндэтгэлийн арга хэмжээний нээлт дээр УИХ-ын дарга Д.Дэмбэрэл үг хэлж, казар түмэнд Наурыз баярын мэндчилгээ дэвшүүлэв. УИХ-ын дарга мэндчилгээндээ казахын ард түмэн өвөрмөц онцлог, дахин давтагдашгүй чанар, агуулга хэлбэрээ хадгалсан соёл, ёс заншилтай, түүнийгээ унаган төрхөөр нь хадгалсан онцлогтой. НҮБ-ын ЮНЕСКО-гийн соёлын өвд бүргэдээр ан бариулах соёлоо бүртгүүлсэн нь үүний нэг тод жишээ юм гэдгийг онцлон дурдлаа. Мөн аймгийн хөрөнгө оруулалт өнгөрсөн дөрвөн жилд 2008 оныхоос гурав дахин өсч зөвхөн энэ онд 30 тэрбум төрөгт хүрсэн, казах түмний хичээл зүтгэлийн үр шимээр Өлгий хот болон сумдын төвийн нүүр царай өнгө засч улам өргөжин тэлж байгааг онцоллоо. УИХ-ын дарга өчигдөр орой Улаанбаатарт ирлээ.
Shuum.mn