logo
Африкт өлсгөлөн газар авч байна

Африкт өлсгөлөн газар авч байна

2012/03/23
Африкийн төв болон баруун хэсгээр хүчтэй хуурай салхи салхилж, тариа будааг юу ч үгүй хийсгэжээ. Энд мал амьтан уух усгүйгээс болж олноороо үхсэн байна. Хойд хэсгээрээ Сахарын элсэн цөл, өмнөд хэсгээрээ Савана Тропикийн бүс хүртэлх энэ орон зай бол цаг агаарын шилжилтийн бүс юм. Өөрөөр хэлбэл энэ бүс нутагт хамгийн халуун хуурай уур амьсгал зонхилдог. Африк тивийн энэ хэсэгт Сенегал, Мавритани, Мали, Буркина Фасо, Нигери, Камерун Чад зэрэг 8 улс оршдог. Нигерийн алслагдмал оршин суугчид хуучин уламлжлалт гар аргаар багахан тариа будаа тарьдаг ч гэр бүлээ тэжээхэд хангалттай хүрдэггүй. Ялангуяа энэ жил ган гачиг болсон тул ургац авч чадаагүй. Хоосон хонохгүйг хичээн амьдарч байна. НҮБ-ын хүнсний тусламжийн газар Мавритани улсын иргэдэд хүнсний тусламж үзүүлж байгаа боловч хаанаа ч хүрэхгүй байна. Энд хүмүүс урт дараалал үүсгэн хоол хүнсний бүтээгдэхүүн авахаар цугладаг байна. НҮБ-ын гаргасан судалгаагаар Африкт 10 орчим сая хүн өнөө маргаашгүй өлсөж үхэх төвшинд амьдарч байна. НҮБ-ын ажилтны ярьж байгаагаар 2011 онд ган гачиг болсон нь эдгээр хүмүүсийн тоог нэмжээ. Өлсгөлөнд хүүхдүүд хамгийн түрүүн өртөж байна. 1 сая гаруй хүүхэд хоол тэжээлийн дутагдалтай байна. Олон улсын тусламжийн UNICEF байгууллага гадаад улсуудын засгийн газруудаас 120 сая долларын тусламж гаргаж өгөхийг хүсчээ. Одоогоор тусламжийн байгууллага нийт мөнгөний 25 хувь буюу 30 сая орчим долларыг хүлээн аваад байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш