Машинд гал гарах нь дэлбэрэх аюултай. Гал снөөгчид маш болгоомжтой ажиллаж галыг унтраах болдог. Харин эрэгтэй гал унтраагчид гоёлын үнэтэй, даашинз өмсөн гал унтраах нь хэр зохисой юм бол? Америкийн Миннесота мужийн Седан дүүргийн гал сөнөөгч Тед Аубарт болон Бен Терхаар нар гоёлын даашинзтай албан үүргээ гүйцэтгэж байгаа дүрс бичлэг сониуч хүмүүсийн утасны камерт бичигджээ. Тэд тухайн үедээ маш их ичиж байсан ч албан үүргээ гүйцэтгэж галыг унтраажээ. Тэгээд ч тэдэнд өөр сонголт байгаагүй гэж сүүлд ярилцлага өгчээ. Учир нь Седан дүүргийн гал сөнөөгчдийн хооронд хандив цуглуулах зорилготой хамгийн сайхан бүсгүй шалгаруулах тэмцээн жил болгон зохиогддог бөгөөд эрэгтэй гал сөнөөгчид эмэгтэй хүний гоёлын даашинз өмсөн хоорондоо өрсөлдөх ёстой байж. Гэтэл гэнэт ойролцоо нь Пикап машин шатаж байна гэсэн дуудлага авч, тэд өмссөн хувцастайгаа яаралтай галыг унтраахаар очжээ. Гэхдээ гал сөнөөгчид зөвхөн галтай тэмцсэнгүй. Тэд мөн унаад тогтохгүй байсан даашинзныхаа мөртэй тэмцсээр байжээ. Галтай тэмцэж байсан улаан даашинзтай гал сөнөөгч ногоон даашинзтай хамтрагчаа тухайн үед тачаангуй харагдаж байсан хэмээн хошигносон байдаг. Гал унтраах ангийн дарга нь даашинзтай гал сөнөөгчдөө түүнээс хойш миний охид гэж нэрлэх болжээ. Мөн дарга нь тэдний ажлыг үнэлээд манай залуус тухайн үед дотуур өмдтэйгээ байсан ч гал руу гүйгээд л орох байсан гэж магтжээ. Болсон явдлын дараа хүмүүс хамгийн үзэсгэлэнтэй тачаангүй гал сөнөөгчдийг амьдралдаа анх удаа харснаа өгүүлсэн байна. Гал сөнөөгчид үзэсгэлэнтэй даашинзаа JC Пенни дэлгүүрээс их үнэтэйгээр авчээ.
Shuum.mn
Shuum.mn