Өмнөд Америкийн Колумб улсын Виллависенсио хотод Эмэгтэй Ковбойчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо. Морь унасан авьаслаг эмэгтэйчүүд яг л эрчүүд шиг үхэр бугуйлдах, хурдан хугацаанд торх тойрох, зайдан морь унах зэрэг Ковбойчуудын өдөр тутам амьдралдаа хийдэг эрэгтэй хүний тэсвэр тэвчээр шаардсан үзүүлбэрүүдээр хурд хүчээ сорьжээ. Мексик улсаас ирж тэмцээнд оролцож байгаа тамирчин Полина Очагийн ярьж байгаагаар эмэгтэй Ковбойчид эрчүүдээс дутахааргүй моринд гарамгай бөгөөд тэдэнд эрчүүдээс дутах зүйл байхгүй гэнэ. Тэмцээний төгсгөлд 19 настай Колумбын залуу тамирчин Маура Брэйди бүх үзүүлбэрээ хугацаанд нь гүцэтгэж, бусдыгаа манлайлсан байна. Тэрээр морьтойгоо маш сайн ойлголцож чадсандаа баяртай байна гэлээ. Ковбойчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд АНУ, Венесуэл, Бразил зэрэг Америк тивийн голдуу 9 орны эмэгтэй Ковбойчид ирж оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорьжээ.
Shuum.mn
Shuum.mn