Эмэгтэйчүүдийн хувьд хүүхэд төрүүлэх гэдэг амаргүй даваа. Маш их өвдөлтийг мэдэрнэ. Харин Сусан Росс ховсдох аргыг ашиглан эмэгтэйчүүдийг ямар ч өвдөлтгүй төрүүлдэг байна. Тэрээр сүүлийн 35 жил энэ аргыг ашиглаж байна. Түүний ярьж байгаагаар төрөх гэж байгаа эхчүүд маш их айж сандарсан байдаг нь биений булчингуудыг чангаруулж, илүү их өвдөхөд хүргэдэг байна. Харин ховсдуулсан эмэгтэйчүүд тайвширч амардаг учир өвдөлт бага мэдэрдэг гэнэ. Сусан Росс жирэмсэн эхчүүдэд өөрсдийгөө хэрхэн ховсдож тайвшруулах аргыг зааж өгч эмэгтэйчүүд яг төрөхдөө өөрсдийгөө тайвшруулж, ховсдох аргыг хэрэглэдэг байна. Өөрийгөө ховсдож төрсөн гэр бүлийн ярьж байгаагаар төрөхдөө ховсдож өөрийгөө тайвшруулж байгаад төрөх нь шинжлэх ухаанаар батлагдаж, энгийн хэрэглээ болоогүй ч тайвшрахад нь хэрэг болдог байна. Мөн Австрали болон Шинэ Зеландын ховс судлалын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эмэгтэйчүүд ховс хэрэглэх нь тийм шинэ арга, үзэгдэл биш бөгөөд эмэгтэйчүүд төрөхдөө янз янзын өөр өөрөөр өвдөлтийг мэдэрдэг учраас мөн ховсдолт хүн бүрт өөр өөрөөр нөлөөлдөг. Гэхдээ ховсдолтыг хэрэглэхэд гэм хоргүй. Зүгээр л эмэгтэйчүүдийн өөрсдийнх нь сонголт. Ер нь эмэгтэйчүүд ая тухтай төрөх бүхий л аргыг туршаад үзэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Гипнозыг анх 1841 онд Шотландын мэс засалч Жэмс Брэйд хүний мэдрэлийг амраах зорилгоор хэрэглэж эхэлсэн. Гипноз буюу ховсдох гэдэг нь ямар нэг ид шид биш. Харин үг яриа зөөлөн хөдөлгөөнөөр хүний мэдрэлд алсын зайнаас нөлөөлж, хүний тархийг амраадаг зан үйл юм.
Shuum.mn
Shuum.mn