logo
Дэлхийн хамгийн өндөр хүн 2.5 метр

Дэлхийн хамгийн өндөр хүн 2.5 метр

2012/03/23
Турк гаралтай Султан Косен 8.3 фийт буюу 2 метр 52 см өндөртэйгээр дэлхийн хамгийн өндөр хүнээр тодорч Гиннесийн номонд бүртгэгджээ. Сонирхуулахад тэрээр дээшээгээ өссөөр байсан бөгөөд Америкийн Виржиния мужийн эмч нар гормоны өсөлтийг зогсоох эмчилгээ хийж түүний өсөлтийг зогсоосон байна. Эмчилгээ хийлгээгүй бол түүний өсөлт амь насанд нь аюул учруулах байж. Учир нь биейнх нь өсөлтөөс хамаарч түүний зүрх уушиг зэрэг дотор эрхтэн мөн томрох тул биеийн физиологи болон бусад бодисын солилцоо алдагдах байсан аж. Эмч нар түүнд өсөлтийг зохицуулж байдаг тархинаас удирддаг гормоны өөрчлөлтөөс болж хэт өссөн гэсэн онош тавьжээ. Султан Косен хэвийн хэмжээнээс хэт өндөр болсон тул түүнд алхах гишгэхэд нь хүндрэл учирч таяг тулдаг болжээ. Тэрээр амийг нь аварсан Виржинияагийн эмч нарт талархснаа илэрхийлсэн байна. Харин дэлхийн хамгийн намхан хүнээр Балбын 72 настай Чандра Бахадур тодорсон байна. Тэрээр 21.5 инч буюу 54.6 см өндөртэй юм байна. Өөрөөр хэлбэл хагас метр буюу компьютерийн дэлгэцийн хэмжээтэй адил өндөртэй юм. Гиннесийн дээд амжилтыг бүртгэдэг ажилтнууд түүнд 2 сертификат гардуулсан байна. Учир нь тэрээр дэлхийн хамгийн намхан эрэгтэйгээс гадна хамгийн намхан хүн юм байна. Чандра Бахадур 2 гэрчилгээ авсандаа талархаж, дэлхий дахинаар аялж Балба улсын нэрийг гаргахаа амласан байна. Түүний биеийн байдал сайн байгаа бөгөөд хүн хэт өндөр байхаас намхан байх нь биед сайн байдаг гэдгийг анагаахын шинжлэх ухаан баталж байна. 
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш