logo
Мали цэргийн эргэлт гарчээ

Мали цэргийн эргэлт гарчээ

2012/03/24
Долоо хоногийн өмнө цэргийн эргэлтээр засгийн эрхнээс түлхэгдсэн Африкийн Мали улсын Ерөнхийлөгч Амадоу Тоумани Тоурэ аюулгүй газар, энх тунх байгаа гэж цэргийн командлагч төрийн төв телевизээр мэдэгджээ. Гэхдээ тэрээр  Ерөнхийлөгч хаана байгааг хэлэх боломжгүй гэсэн байна. Улс орноо төвхнүүлж, ардчилалыг эргүүлэн авчрах үндэсний хороо гэх сүржин нэртэй байгууллагын ерөнхийлөгч,  төрийн эргэлтийг удирдсан цэргийн ахмад Амадоу Саного хэн байхаас нь үл хамааран  өчигдрөөс эхлэн бидний тэмцэл дууссан. Бид хэн нэгний аминд хүрэхгүй. Бид хэн нэгнийг тамлан зовоож эрүүдэн шүүхгүй гэж мэдэгдсэн байна. Амадоу Саного цэргийн эргэлтийг удирдахаасаа өмнө цэргийн дунд тушаалын офицер байсан юм. Харин одоо өөрийгөө Улс орноо төвхнүүлж, ардчилалыг эргүүлэн авчрах үндэсний хорооны ерөнхийлөгчөөр зарлаад байгаа юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Ардчилсан сонгуулиар сонгогдсон Амадоу Тоумани Тоурэг цэргийн эргэлтээр засгийн эрхнээс буулгасан Амадоу Саногог буруутгасан байна. Их Британиас НҮБ-д суух төлөөлөгч Марк Грант Цэргийн эргэлтийг буруутгаад засгийн эрхнээс хүчээр түлхэгдсэн ерөнхийлөгч Амадоу Тоумани Тоурэгийн аюулгүй байдлыг хангахыг шаардаад, бусад Малийн өндөр албан тушаалын хүмүүсийг суллахыг шаардсан байна. Төрийн тэргүүн Малигийн хойд хэсгийн салан тусгаарлагчдын үйл ажиллагааг таслан зогсоох ажлыг бүтэлгүйтсэн гэж үзэн цэргийн эргэлт хийсэн гэж мэдэгдсэн юм. 4 сарын 29-нд Мали улсын Ерөнхийлөгчийн сонгууль яавагдах ёстой байсан. Сонгууль болохоос бараг сарын өмнө өрсөлдөгчдөө шоронд хийх нь яавч сайн хэрэг биш гэж НҮБ-ын улс төрийн бодлого хариуцсан төлөөлөгч мэдэгдсэн байна. Цэргийн эргэлт гарахын өмнө Лалын шашинтнуудын аюул занал, нутгийн хойд хэсгийн Туарег үндэстнүүдийн бослого үймээн, хоол хүнсний хямрал гээд Мали улсын нийгэмд эмх замбараагүй байдал үүсээд байсан. Мөн Ливийн иргэний дайны дараа орж ирсэн хяналгүй зэвсэг техник цэргүүдийн гарт орсон нь эмх замбараагүй байдал үүсгэж, цэргийн эргэлт гарахад нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Мали улс нь баруун Африкийн Алжир, Нигер, Зааны ясан эрэг улсуудын дунд оршдог. Олон жилийн нэг намын дарангуйллын дараа 1991 онд цэргийн эргэлт гарч, үндсэн хууль гарган олон намын системтэй ардчилсан улсыг тунхагласан. Гэсэн ч өчигдөр дахин цэргийн эргэлт гарч хуучин засгийн газрын үйл ажиллагаа дуусгавар болсныг зарлаад байгаа юм.       
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш