logo
АНУ-ын Засгийн газар Сирийн нөхцөл байдлыг агаараас судалжээ

АНУ-ын Засгийн газар Сирийн нөхцөл байдлыг агаараас судалжээ

2012/03/24
ОХУ болон Хятадын Сирийн дотоод хэрэгт оролцохгүй гэсэн шийдвэрээс болж, АНУ тэргүүтэй барууны улсууд Сирийн хямралыг зохицуулж чадахгүй гацаанд ороод байгаа. Мөн гадаадын хэвлэл мэдээллийн ажилтнуудыг нутгаасаа хөөн гаргасан учир Сирид яг нөхцөл байдал ямар байгаа, юу болж байгааг мэдэх боломжгүй байгаа юм.  Тиймээс АНУ-ын засгийн газар болон Дижитал Глоб компани хамтран Сирийн нөхцөл байдлыг хиймэл дагуулын тусламжтайгаар агаараас  харсан байна. Агаараас харсан зургаас харахад Сирийн халуун цэг болоод байгаа хотуудад эрх баригчид танк, хүнд их буу, артиллерийн зэвсэг оруулж ирсэн байна. Хэдхэн хоногийн өмнө хоосон байсан гудамж талбай танк, хуягтаар дүүрчээ. Мөн тариалангийн талбай хүнд зэвсгээр дүүрсэн харагдсан байна. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр  Башар Ассад гудамжинд тулалдаж байгаа босогчдын эсрэг танк, их буу ашиглаж байгаа бөгөөд үүнд явган цэргийг дэмждэг бага оврын танк гэхэд сум нь гэхэд 1.5 миль буюу орйролцоогоор 2.4 км зайд тусах чадвартай. Орост үйлдвэрлэсэн Т-72 танкны сум бараг 3 км зайд тусна. Тэгэхээр Ассад хотоос 2-км-ийн зайд танкаа байрлуулж байгаад хотыг бөмбөгдөж байна гэсэн үг юм. Башар Ассад эсргүүцэл хамгийн ихтэй байгаа Хомс хотыг газрын хөрстэй нь тэгшлэх тушаал эгч байсан. Тэрээр үүндээ 22 км хол тусах чадвартай хуучны М-46 Артиллерийн зэвсэг ашигласан байж болох юм байна. Босогчид болон энгийн иргэдийн хувьд орон байр, эд хөрөнгө амь нас гээд маш их гарз хохирол амсч байгаа дүр зураг интернетэд тавигдаж байгаа. Башар Ассадын дэглэмийн эсрэг хөдөлгөөн эхэлснээс хойш 8 мянга гаруй хүн амиа алдаад байгаа гэсэн тооцоог идэвхтнүүд гаргаад байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш