logo
Португальчууд Засгийн газрын хатуу бодлогыг эсэргүүцэн жагслаа

Португальчууд Засгийн газрын хатуу бодлогыг эсэргүүцэн жагслаа

2012/03/24
Евробүсийн орнуудаас Грек, Португаль, Испанийн эдийн засаг хүнд хэвээр байгаа. Герман, Франц зэрэг орнууд эдгээр улсуудыг бүсээ чангалж, төсвийн зарцуулалтаа багасгаж, Асторити буюу эдийн засгийн хатуу бодлого барьсны дараа нэмж зээл олгох талаар шийдвэрлэнэ гэсэн байр суурь илэрхийлсэн. Тиймээс Португалийн засгийн газар эдийн засгийн хатуу бодлого барьж, төсвийн таналт хийж эхлээд байгаа нь ард иргэдийнхээ эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Өнгөрсөн 10 дугаар сард засгийн газрынхаа хатуу бодлогыг эсэргүүцэж байсан жагсагч нар Пүрэв гаригт дахин нийслэл Лисабон жагсаж эсэргүүцлээ илэрхийллээ. CGTP буюу Португалийн хөдөлмөрч иргэдийн эрх ашгийг хамгаалах үйлдвэрчний эвлэл жагсаалыг зохион байгуулж, Россиогийн талбайгаас Парламентын ордон руу алхсан байна.  Одоогоор хүний амь эрсэдсэн гэсэн мэдээлэл ирээгүй байна. Харин нийтийн тээвэр, метро саатаж, зарим сургууль цэцэрлэг үүдээ барьсан байна. Тохижилт үйлчилгээний компани, зарим боомт үйлчилгээгээ хаасан бол нисэх буудал хэвийн ажилласан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Грекийн эсэргүүцлийн жагсаалыг бодвол Португалийн жагсаал цуглаан хүчирхийлэл багатай болж байгаа юм байна. Хөлбөмбөг сонирхогчдын хэлээр Европын Бразил гэгддэг Португали нь 10 гаруй сая хүн амтай Европын хамгийн баруун доод хэсэгт Испанийн хажууд оршдог. 15-16 зууны үед Ази, Африк, Өмнөд Америкийн хуурай газруудыг дэлхий дахинд нээж, эзлэн колончилж, дэлхийн хамгийн анхны далайн их гүрнийг байгуулж байсан түүхтэй улс юм.
Shuum.mn

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш