УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж Хууль, тогтоолын хэрэгжилтийг хангахад хариуцлагатай хандах талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатарт өнөөдөр албан тоот явууллаа.
Уг албан тоотод, УИХ-ын удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврын дагуу Монгол Улсын хууль, УИХ-ын бусад шийдвэрийн хэрэгжилтийн талаар УИХ-ын Тамгын газраас эрхлэн 2012 оны гуравдугаар сарын 15-ны өдөр хэлэлцүүлэг зохион байгуулж, энэхүү хэлэлцүүлэгт Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын удирдлага, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар болон бусад агентлаг, газар, хэлтсийн дарга нарыг хүрэлцэн ирэхийг урьсан боловч тэдгээр албан тушаалтнуудын оролцоо хангалтгүй байсныг юуны өмнө тэмдэглэх нь зүйтэй.
Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын Тамгын газрын Байнгын хороодын ажлын албаны дарга Д.Одсүрэнгийн Монгол Улсын Их Хурлаас батлан гаргаж буй хууль, тогтоомжийн хэрэгжилт, биелэлт чухам ямар байдалтай байгаа талаар хийсэн мэдээлэлд дурдсанаар, “2008 онд байгуулагдсан УИХ үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойшхи хугацаанд бие даасан нийт 104 хууль батлагдсанаас тухайн хуульд нь Засгийн газар журам, дүрмийг нь батална, тогтооно гэж заасан 32 хуулийн 78 заалтыг бид хяналтад авсан байна. Эдгээрээс давхардсан тоогоор 26 хуулийн 47 заалтыг хэрэгжүүлэх шийдвэр Засгийн газраас гарсан боловч 13 хуулийн 30 заалтыг хэрэгжүүлэх шийдвэр гараагүй байна. УИХ-ын нийт 63 тогтоолын 213 заалтаар Засгийн газарт тодорхой үүрэг өгөгдсөн байна. Давхардсан тоогоор 22 тогтоолын 50 заалт бүрэн хэрэгжиж, 45 тогтоолын 163 заалт буюу 76,5 хувь нь хэрэгжих шатандаа байна. Хэдийгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас УИХ-ын тогтоолын заалт нэг бүрээр хяналтын карт нээж яам, агентлагуудад үүрэг даалгавар өгч хяналт тавьдаг боловч “хэрэгжих шатандаа” гэсэн хаяг бүхий тайлан ирүүлсээр байгаад дүгнэлт хийх нь зүйтэй байна. Түүнчлэн Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4.5, 7.1-д: дурдсан Засгийн газрын тогтоол гараагүй байхад гарч хэрэгжсэн мэтээр ташаа мэдээлэл өгч байлаа. Миний бие 2009 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 3/1383 тоот албан бичгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад хүргүүлж УИХ-ын гишүүдийн албан бичигт хариу ирүүлдэггүй, ирүүлэхдээ хугацаа хэтрүүлэн хүнд суртал гаргах, тухайн албан бичигт дурдсан асуудлаар шаардлага хангахгүй тайлбар ирүүлэх, албан бичгийн бүрдэл, баталгаажуулалтад хайхрамжгүй хандаж байсныг дурдаж хариуг нь бүрэн ирүүлэх ажлыг зохион байгуулахыг мэдэгдэж байсан билээ. Түүнчлэн энэ байдлыг харгалзан УИХ-ын гишүүдийн тавьсан санал, хүсэлтэд зөвхөн Сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн даргын гарын үсэг бүхий албан бичгээр тухай бүрт нь хариуг заавал өгч, асуудалд ажил хэрэгч хандаж байхыг анхааруулсан 9/510 тоот албан бичгийг Төсвийн байнгын хорооноос Засгийн газарт хандаж явуулсан” гэсэн байна.
Байдал ийм байтал хэлэлцүүлэгт оролцсон зарим хариуцлагатай албан тушаалтан нь асуудлын мөн чанарыг зөвөөр тусган авч, хуулийн дагуу заавал биелүүлэх үүргээ ухамсарлахаасаа илүүтэй, элдэв бэрхшээл тоочиж, буруугаа Улсын Их Хуралд эргүүлэн тохох маягаар хариуцлагаас зайлсхийх байдалтай байгаа нь харагдаж байсан. Энэ талаар, тухайлбал хэд хэдэн албан тушаалтны амнаас унасан “хэрэгжих боломжгүй хууль” гэсэн үг яриа, тайлбарын тухайд хэлэлцүүлгийг дүгнэн хэлсэн үгэндээ Улсын Их Хурлын Тамгын Газрын Ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс анхааруулан дурдсаныгаа ч хэлэх нь зүйтэй. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хуулийг сурталчлан, хэрэгжүүлж ажиллах гол үүрэгтэй Засгийн газар, харьяа яамд, агентлаг, газар, байгууллагуудын удирдах албан тушаалтнууд төрийн хуулийг биелүүлэх ажлыг Монгол Улсын Их Хурлын өмнө хариуцаж ажиллах ёстойгоо умартсан мэт хариуцлагагүй байдлаар тайлбар тавьж байгаа нь төрийн удирдах албан тушаалтны ёс зүйд үл нийцэх үйлдэл гэж үзэх үндэстэй юм.
Тухайлбал, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Батсуурь хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, “УИХ-аас батлан гаргасан зарим хууль, шийдвэрийг хэрэгжүүлэх гэхээр хүндрэл гардаг. УИХ-аас цаг хугацаа, хүн хүч, санхүү хөрөнгийн нөөцтэй уялдаагүй шийдвэр гарч байна.
Тухайлбал, урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхэд асар их техник ажиллагаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардсан ажил зохион байгуулах болсон. Гэтэл хуулийг тэдэн сарын тэднээс мөрдсүгэй гээд баталчихдаг. Бид уул уурхайд мөнгөө оруулсан компанийг судлах, шалгах гээд маш их ажил хийх болсон.
Бас Төсвийн тодотголыг он дуусч байхад хийснээр хуулийг хэрэгжүүлэхэд хугацааны хувьд боломжгүй болох жишээтэй. Төрийн алба данхайж байна гэх боловч гаргаж буй шийдвэрийг хэрэгжүүлэхэд хүн хүч шаардагддаг. Нэг хүн 5-10 том ажил хариуцан ажилладаг. Одоо тэднийг чадваржуулах, ажиллах нөхцөл, боломжийг нь сайжруулах талаар анхаармаар байна. Манай яам уул уурхайн мэргэжлийн инженер байхгүй. Гэтэл уул уурхайн хохирлын үнэлгээ тогтооход мэргэжлийн хүн гарцаагүй хэрэгтэй байдаг.” гэсэн бол, мөн тэрбээр ТМ телевизийн нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа, “ Хуулийг тайлбарлаж, таниулах ялангуяа боловсруулж, эх барьж авсан улсууд хуулийг олон түмэнд хэлж, ярьж, сурталчлах, ойлгуулах ажлыг сайн хийх хэрэгтэй. Түүнээс биш хууль баталж гаргачихаад ганц нэг телевиз, радиогоор ийм хууль гарлаа гээд ач холбогдол талаас нь ярьчихаад хуулийг сурталчилсан, хэрэгжүүлсэн гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл үүний цаана маш нарийн асуудлууд байгаа , ялангуяа шинээр батлагдан гарч байгаа хуулийн талаар өмнө нь монголд байгаагүй хүмүүс мэдлэг ойлголт багатай байна шүү дээ. Иймд шинэ харилцаануудыг зохицуулж байгаа хуулиудыг олон түмэнд ойлгуулах зөв мэдлэгтэй болгох талаас ажиллах ёстой гэдгийг сая хэллээ” гэжээ.
Энэ мэтээр төрийн хуулийг дан ганц УИХ, УИХ-ын гишүүд л олон түмэнд олигтой мэдээлж, сурталчлахгүй байгаа мэтээр илт буруу ташаа зүйлийг ярьж, өөрөө хуулиа сурталчилж, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Засгийн газрын харьяа албан тушаалтан гэдгээ мартчихсан мэт байдал гаргаж байна.
Улмаар УИХ-ыг буруутгасан өнгө аястай захиалгат нэвтрүүлэг бэлтгэн явуулсан зохисгүй үйлдэл, үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, хуулийн хэрэгжилт, биелэлт тааруухан байгаад анхаарч ажиллах ёстой яамдын зарим хариуцлагатай албан тушаалтан асуудалд ингэж туйлын хариуцлагагүй хандаж, хуулиа огт мэддэггүй, мэдсэн ч ойлгодоггүй мэт дүр эсгэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр бодлогогүй, болчимгүй мэдээлэл тараасныг УИХ-ын Тамгын Газрын зүгээс зохисгүй зүйл гэж үзэж байна.
Цаашид ч Улсын Их Хурал хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу баталж гаргасан хууль, тогтоомж, шийдвэрийнхээ биелэлт, хэрэгжилтийг Засгийн газраас асууж, тодорхой шаардлага тавьж ажиллах болно” гэсэн байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.