logo
100 айлын хужаа нарын гэрт гэнэтийн шалгалт хиймээр байна

100 айлын хужаа нарын гэрт гэнэтийн шалгалт хиймээр байна

2012/03/24
Өвөг дээдсүүд маань захиж хэлэхдээ өглөө бүр урагшаа харж, сэрэмжилж байхыг онцгойлон захисан ч ой ухаандаа суулгаж ёсоор болгож буй хүн алга гэж хэлэхэд хилсдүүлсэн болохгүй байх. Монголын өргөн уудам нутагт хятад хүний шаахайн мөр гараагүй газар гэж үгүй боллоо. Мөр нь гараад зогсохгүй малчин айлд хүргэн ороод суучихсан тохиолдол ч байдаг аж.
УИХ-ын гишүүн, ЦЕГ-ын дарга асан Д.Мөрөнг Гадаадын Иргэдийн асуудал эрхэлсэн газрын даргаар тохоон томилогдоход иргэд нүдээ олж, хүнээ зөв тавилаа гэж хөөрцөглөж байв. Харамсалтай нь Д.Мөрөнгийн толгойлсон газрын үйл ажиллагаа нэр төдий явааг шүүмжлэн уг байгууллагын ажлын тайланг сонсохыг Засгийн газраас шаардахад хүрээд байна.
Ингэтлээ бухимдах болсон шалтгаан нь харь оронд ирчихээд гэр орондоо байгаа юм шиг авирлаж байгаа хятад иргэдтэй холбоотой аж. Нийслэл хотын хамгийн олон хятад иргэд амьдардаг СБД-ийн 11, 12-р хороонд иргэдийн дургүйцлийг төрүүлсэн байж боломгүй үйлдэл шил шилээ дараад гарч байдаг юм байна. Хужаа нартай ойролцоо амьдардаг иргэдийн яриагаар бол хашаан дотор барьсан байшин болгоны дор нууцаар подваль гарган хууль бусаар хятад иргэдийг орогнуулдаг талаар ярих аж.
“Аршаантын”-20 буюу 100 айлын есдүгээр дэлгүүрийн урд байрлах өндөр хашаагаар доторхоо далдалсан хашааг бүр ч онцлон ярьж байлаа. Ингэх ч шалтгаан байдаг юм байна. Ажлаасаа орой тарж явсан Төрмөнхийг уг хашааны хажуугаар явж байхад хэдэн хятад залуус нэг монгол охиныг явах тэнхэлгүй болгоод хашаанаасаа гарган хаяж байсан аж.
Нэг айлд арав гаран үе тэнгийн хятад хүүхдүүд байхгүй нь хэнд ч ойлгомжтой. Ер нь хятадууд олноороо суурьшсан газрыг янхны үүр уурхай болсон байдгийг ч хэлж байна. Олны үг ортой гэдэг. Тийм болохоор Д.Мөрөн тэргүүтэй гадаадын иргэдийн асуудал эрхэлсэн газрынхан хуулийн байгууллагатай хамтран нэн даруй гэнэтийн шалгалт хийж, харийнхны зүй бус үйлдлүүдийг таслан зогсоох шаардлагатай байгааг иргэд уламжилж байна. М.Баяржаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш