logo
Инкуудын хуанли Иранд дайн гарахыг зөгнөж байжээ

Инкуудын хуанли Иранд дайн гарахыг зөгнөж байжээ

2012/03/26
АНУ болон Израиль 2012 оны эцсээр  Иран руу  дайрна -энэ тухай   москвагийн “Коммерсант” сонин өнөөдрийн дугаартаа бичжээ.  Ингэхдээ сонин Оросын улсын ГХЯ-ны өндөр албан тушаалын хүнтэй ярьснаа иш татжээ. Нэрээ нууцлахыг хүссэн дипломат даваа гаригт Нью-Йоркд болсон АНУ -ын Төрийн нарийн бичгийн дарга болон оросын ГХ-сайд нарын уулзалтын агуулгын тухай ярьжээ. Дипломатын хэлснээр, Хилари Клинтон Сергей Лавровт дөрөв дүгээр сард болох олон улсын зуучлагч “их зургаагийн” яриа хэлэлцээ нь Тегераны хувьд  дайнаас зайлсхийх  сүүлчийн  боломж гэдгийг Ираны эрх баригчдад  уламжлахыг хүсчээ.

”Дайралт оны эцсээр болох ажээ. Чухамдаа бол израильчууд Обамад шугалж байгаа юм. Нэг бол  тэр дайныг дэмжинэ, үгүй бол  тэр өөрөө /европын  нөлөө бүхий лоббигоос/ ангижирах болно -гэж “Коммерсант” ГХЯ-ны дипломатын үгийг иш татжээ.  Иран руу цохилт өгч болзошгүй тухай дипломатууд, тэр дундаа оросын дипломатууд цохилт өгөх  болов уу, үгүй болов уу гэж таамаг тавихгуй. Харин тэр явдал нь чухам хэзээ юм  бол гэж тооцоолохыг оролдоно гэж сонин уламжилжээ.

Москвад шинжээчдийн үзэж байгаагаар, үзэгдлийн ирээдүйгүй гэдэг нь аль болох бодит болсоор  байна. Нийгэм-улс-төрийн  судалгааны төвийн  захирал Владимир Евсеев  тэмдэглэхдээ «Үүнээс үзэхэд Өрнөдийнхөн  Иранд оны эцэс хүртэл дипломат арга барилаар, яриа хэлэлцээний замаар Тегераныг цөмийн хөтөлбөрийн асуудалдаа буулт хийхийг  тулган шаардаж байна.  Яагаад оны эцсээр гэж?

Яагаад гэвэл, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11-р сард болох бөгөөд одоогийн ерөнхийлөгч Барак Обама  нь дахин Цагаан Ордны эзэн болохоор  бэлтгэж байна. Харин үүнээс өмнө түүнд Ойрхи-Дорнодод  бас нэгэн дайн өдөөх огт хэрэггүй   байсан юм. Дараа нь 12-р сард, яагаад үгүй гэж? Тэр тусмаа шалтгаан нь Тегеран нь цөмийн хөтөлбөрөөр огт дуугаа хураасан бөгөөд цөмийн зэвсэг байгуулж буй нь тодорхой болсон юм. Шалтаг бол хэзээ ч олдоно шүү дээ.

Үйл явдлын  аль болох муу өрнөлөөс зайлсхийх боломжууд одоогоор байна – америкчууд чинь Тегерантай ирэх 4-р сард яриа хэлэлцээ хийнэ гэж ярьж байна. Гэхдээ сүүлийн арван жилийн   Ирантай бүрэлдэн тогтсон бүхий л яриа хэлэлцээний туршлага ирээдүйн сайхан дүр зургийг төрүүлэхгүй л байгаа юм. Ираны удирдлага дотоод бодлогын шалтгааны улмаас цөмийн хөтөлбөрөөр буулт хийхэд бэлэн бус байгаа аж.

Ирэх жил Иранд ерөнхийлөгчийн сонгууль  мөн явагдана. Тэгээд өрнөдийнхөнд үндэсний цөмийн хөтөлбөрөө “хураалгасан” тегераны аливаа улс-төрч түүний дараа ерөнхийлөгчийн сонгуулийн явцыг хөндлөнгөөс харах болно. Энэ байдлын тухай  АНУ-д, мэдээж хэрэг, тэд мэдэж л байгаа.  Вашингтон яг одоо  иранчуудаас нэн даруй буулт хийхийг шаардаж буй нь, чухамдаа  тэдэнд ямарч сонголт хийх боломж олгохгүй байгаа юм.

Чухам яагаад Обамагийн засаг захиргаа ийм сонголтын өмнө тулж ирээд байгаа юм бол? Хариулт ойлгомжтой.  Гэхдээ учир Иранд байгаа юм биш, харин АНУ-д байна. Обама намар хүртэл Тегераныг дипломат замаар “эвдэх” ёстой аж. Тэгээд түүнийгээ өөрийн ялалт болгон бичих юм уу, аль эсвэл өөрийн шийдвэрийг тууштай эцсээ хүртэл харуулах ёстой.

Тиймээс энэ жилийн  эцэс жинхэндээ Өрнөдийн болон  Тегераны сөргөлдөөний эргүүлэгийн цэг болж мэдэх  юм.  Тэгээд энэ тухай таамаг нь харамсалтай нь, гутрангуй байх нь. Одоогийн байдлаар  аль ч тал буулт хийх бодолгүй байгаа нь дайнд хүргэж мэдэх л юм.  Гэтэл Иран бол Ливи биш шүү дээ,  тэрч бүү хэл, Ирак ч биш. Цэргийн хувьд болон хүн амын нэгдмэл байдлынхаа үүднээс иранчууд илүү хүчирхэг.

Түүнчлэн,  Иран нь өөрийн нутаг дэвсгэр дээрээ  тууштай тэмцэх төдийгүй бүс нутгийн  америкийн баазуудад болон АНУ-ын түншүүдэд  хариу цохилт өгөх  боломжтой юм. Мэдээж хэрэг энд бас Израиль орно. Энэ тохиолдолд дайн нь хөнгөхөн бүс нутгийн шинж чанартай болох бөгөөд  түүний үр дагаврыг төсөөлөхийн аргагуй юм.Олон зуун жилийн өмнө  Өмнөд Америкийн оршин суугчид болох инкууд нь   2012 оны 12-р сард одоогийн хуанлигаар галав юүлнэ гэж мэргэлсэн  байжээ. Тэдний мэргэ худлаа байсан гэдэгт итгэх юмсан даа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш