logo
Дэлхийн дулаарал ургамлаар хооллогч шавьжид сөргөөр нөлөөлж байна

Дэлхийн дулаарал ургамлаар хооллогч шавьжид сөргөөр нөлөөлж байна

2012/03/27
Нарны цацрагийн хорт туяа болон халалтын өнөөгийн байдал ургамал, шавж зэрэгт хэрхэн нөлөөлж буйг Мичиганы их сургуулийн эрдэмтэд судалжээ. Агаарын хэм, дэлхийд тусах хорт туяаны хэмжээ цаашид ч нэмэгдэх хандлагатайг эрдэмтэд онцолсон байна. Дулаарал бусад амьд организмаас илүү ургамлын аймагт хор учруулж буй.

Ингэснээр ургамлаар хооллогч шавжид нөлөөлж хувьслын өөр үеийн анхны алхам тавигджээ. Судалгаагаар мөн нүүрстөрөгчийн давхар ислийн хэмжээ сүүт өвсөнд хэрхэн нөлөөлж буйг тодруулжээ. Сүүт өвс нь өөрийгөө хамгаалж химийн гашуун нэгдэл боловсруулдаг олон ургамлын нэг. Нүүрсхүчлийн хий ихсэх нь ихэнх ургамлыг хортой бодис ялгаруулахад хүргэх бөгөөд энэ нь шавжинд "сонголтын дарамт" учруулна.

"Сонголтын дарамт" нь хувьслыг хөдөлгөгч гол хүч бөгөөд амьд организмын генетикийн бүтцийг өөрчилдөг. Энэ янзаар хэдэн арван жил өнгөрөхөд ургамлын химийн хамгаалалт шавжинд асуудал биш болох аж. Байгалийн шалгарал буюу амьд үлдэхийн тулд хувьсах Дарвины онолын дагуу дээрх байдалд дасан зохицсон шавж эргээд ургамалд хор учруулна.

Ингэснээр тэд дахин амжилттай ургаж чадахгүй. Зарим төрлийн ургамал орших, нөхөн ургах давуу тал нь тэдний химийн хамгаалалттай салшгүй холбоотой. Нөгөөтэйгүүр нүүрсхүчлийн хийн улмаас дулаарах болсон нь ургамлаас гадна амьтдад нөлөөлж эхэлснийг тогтоожээ. Дэлхийн дулаарал зарим амьтны хувьд давуу  заримынх нь мөхөх шалтгаан болж байна.

Тухайлбал сүүт өвсөөр хооллогч жаран хөлт зэрэг шавжаас гадна шумуул, ялаа, шувуу, хулгана, жирхийн тоо толгой эрс өсөх аж. Жишээ нь; хавар эрт болох нь хэрмэнд өсөж үржих таатай боломж бүрдүүлж байна. Канадын улаан хэрэм эрт үржилд орж, өвлийн хүнс буюу боргоцой их цуглуулжээ. Эрчим хүч гарган авахад дэлхий нийтийн хэрэглэдэг гол бүтээгдэхүүн нүүрс бөгөөд энэ нь нүүрсхүчлийн хийн давхарга үүсэх үндсэн шалтгаан. Түүнчлэн нүүрсхүчлийн хий борооны усыг хүчилшүүлдэг бөгөөд хүчиллэг бороо идэмхий байдлаараа амьд организмд тун их хор учруулдаг ажээ.

Эх сурвалж: "Экологи" сонин
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш