logo
Оросын нефтийн экспортын татвар бараг 50 хувиар өснө

Оросын нефтийн экспортын татвар бараг 50 хувиар өснө

2012/03/27
ОХУ-ын нэг тонн нефтийн экс­портын татварыг 49,5 дол­лароор өсгөж, 460,7 доллар бол­гох тухай тогтоолд тус улсын Ерөн­хий сайд Владимир Путин гарын үсэг зуржээ. Энэ тогтоол дөрөвдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Одоо Орост нефть болон неф­тийн бүтээгдэхүүний экспортын татварыг дэлхийн зах зээл дэх неф­тийн үнийг суурь болгох замаар «60-66» гэсэн томъёоллоор тооцож байгаа билээ.

Татвар өссөн нь дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөнтэй хол­боотой аж.

Европын Холбоо бо­лон АНУ Иранд эдийн засгийн хориг арга хэмжээ авсан, тэрчлэн Иранд цэргийн ажиллагаа явуулж бол­зошгүй гэсэн болгоомжлолын улмаас нефтийн үнэ өссөн байна.

З.Амгалан

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш