“Манай улс хээвнэг залдаг, бусдыг гүжирдэж гүтгэхдээ гарамгай Ерөнхийлөгчтэй ард түмэн. Төрийн тэргүүн атлаа төрийн ажилд хариуцлагагүй хандаж, ярьж байгаа зүйлээ нягталдаггүй” хэмээн өнөөгийн төрийн тэргүүнийг улстөрчид шүүмжилдэг. Үнэндээ Ц.Элбэгдорж Төрийн тэргүүний хувьд ард түмний хувь заяатай холбоотой асуудлаар болчимгүй үг хэлж, болгоомжгүй үйлдэл гаргаж болохгүй.
Харамсалтай нь тэрбээр дэндүү улстөржиж, хэтэрхий эргэлзээтэй зүйлийг ярьсаар гурван жилийг ардаа орхив. Шулуухан хэлэхэд түүний энэ занд улстөрийн хүрээнийхэн дургүй. Ийм нэг хүн Төрийн тэргүүнд гарч суучихаад дураар дургиж байна. Сүүлийн үед эрхэм Ерөнхийлөгч манай улсад гэмт хэрэгт холбогдсон БНСУ-ын иргэдийн толгойг илж нутаг буцаасан гэх яриа дуулдах болов.
2010 оны аравдугаар сарын 14- ний шөнө БНСУ-ын 13 иргэн БуянтУхаа дахь хилийн шалган нэвтрүүлэх боомтоор 13.5 кг алт гаргах гэж байгаад тагнуулынханд саатуулагдсан хэргийг уншигч танд эргэн сануулъя. Тэд тухайн өдөр “Korean Air”-ийн 868 дугаар нислэгээр нутаг буцах гэж байж. Өмнө нь аялах нэрээр Монголд 7-8 удаа ирж байсан эдгээр иргэн манай улсын иргэдээс бага багаар худалдан авсаар 17.5 кг алттай болжээ.
Үүнийхээ дөрвөн кг-ийг хууль бусаар хил нэвтрүүлж, туршилт хийж үзсэн байдаг. Улмаар дахин 13.5 кг алтыг хил нэвтрүүлэх гэж байгаад бүтэлгүйтсэн. Тэд алтыг зуувин хэлбэрт оруулан шулуун гэдсэндээ хийж Монгол Улсын хил гаалийн шалгалтыг давж чадсан. Гэхдээ онгоц хөөрөх зөвшөөрлийг өгсөн байх үед баривчилжээ. Солонгос иргэний арав нь 23-25, гурав нь 60-68 насныхан. Тагнуулынхан шуурхай ажиллаж солонгос иргэдийг саатуулсан даруйдаа нисэхийн эмч нарыг дуудаж, шулуун гэдсэндээ нуусан алтыг нь гаргаж авчээ.
Ингэхэд хүн тус бүрээс 1.5 болон 1,2 кг алт гарсан аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 175.3 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Мөн хураасан 13.5 кг алтыг Монголбанкны Эрдэнэсийн санд шүүхийн шийдвэр гартал хадгалуулахаар шилжүүлсэн байдаг. БНСУ-ын тал ч манай талаас уучлал гуйж, хил давуулсан гурван кг алтыг буцааж өгсөн. Тэднийг саатуулж эхэлсэн мөчөөс л урьдчилан хорих Ганцхудаг төвд цагдан хорьж тайлбар мэдүүлэг авч эхэлсэн. Гэвч нэг их удалгүй тэднийг БНСУ-ын ЭСЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудын хүсэлтээр батлан даалтад гаргасан гэх сураг гарсан.
Тухайн үед хэргийн явцын талаар ТЕГ-ын болон Нийслэлийн прокурорын газрын албаны эх сурвалжаас тодруулахад “Шулуун гэдсэндээ алт нууж хилээр авч гарахыг завдсан БНСУ-ын 13 иргэнд холбогдох хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа. Тэднийг батлан даалтад гаргасан, нутаг буцаасан гэдэг нь худлаа. Яллагдагчдыг хорьсон хэвээр байгаа. Мөрдөн байцаалтын нууцтай холбоотой болохоор өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэх тайлбарыг өгч байлаа. Ингэсээр эл хэргийг шалгах явц замхарсан юм. Өнөөдөр уг хэргийг хууль хяналтын бай гууллага шалгааг үйгээр үл барам эзэн холбогдогчид нь бүгд нутаг буцсан.
Тэднийг нутаг буцаасан талаар Нийслэлийн прокурор Е.Сагсай “Солонгос Монгол Улс хоорондын хам тын ажиллагааны гэрээний дагуу сэжигтнүүдийг БНСУ-ын талд шилжүүлсэн” гэв. Үнэн хэрэгтээ эл хэргийг шалгахгүй орхисны ард эрхэм Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байгаа бололтой. Түүнийг Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаагаа солонгосчуудын мөнгөөр хийсэн гэж хэлдэг, ярьдаг. Энэ тухай тодорхой бичлэг ч бий. Тиймээс “Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ” гэгчээр гэмт хэрэг үйлдсэн солонгосчуудыг ял зэмгүйгээр нутагт нь буцааж өрөө төлсөн биз.
Монгол Улсын сонгуулийн тухай болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаадын иргэдээс хандив авахыг хориглосон байдаг. Гадаадын иргэдээс мөнгө төгрөг авах юм бол гаднынхны мөнгөөр сонгууль явагдаж, Монголын ард түмний бүрэн эрхт байдал тусгаар тогтнол байхгүй болох учраас хатуу хориглосон. Хэрэв гаднын иргэд, байгууллагаас хандив мөнгө авсан бол шууд татан гаргах заалт хуульд бий. Тиймээс Ц.Элбэгдоржийг хэзээ, хэнээс хандив мөнгө авсан, энэ асуудал хэзээ болсон, ямар учраас хэрэг хийсэн солонгосуудыг нутаг буцаав гэдгийг хуулийн байгууллагууд шалгаж шийдвэрлэх ёстой.
Д.Мягмаржаргал
Эх сурвалж: "Unen.mn"