logo
Монгол банкны ажилчдыг суллажээ

Монгол банкны ажилчдыг суллажээ

2012/03/28
Монгол банкнаас 20 кг алт алдагдаж, уг хэрэгт Монгол банкны дөрвөн ажилтныг сэжигтнээр тооцон цагдан хориод байсан. Тэднийг өнгөрөгч нэгдүгээр сарын сүүлээр цагдан хорьсон. Монгол банкны Валютын газрын Эрдэнэсийн сангийн нягтлан бодогч С.Цагаанхүү нарын гурван хүн, стандартчилал хэмжилзүйн төвийн ажилтан нарын дөрвөн хүнийг өнгөрөгч долоо хоногт цагдан хорих 461 дүгээр ангиас суллаж, батлан даалтад гаргажээ.

Учир нь нэр бүхий дөрвөн хүний заримынх нь эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, өмгөөлөгчийнх нь хүсэлтийг хүлээн авсан байна. Монголбанкны Эрдэнэсийн сангаас 20 кг орчим алт алдагдсан гэх хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Уг хэрэгт Монголбанк болон бусад газарт алт тушаадаг иргэн, байгууллагын үйл ажиллагаатай холбоотой шалгах зүйл нэлээд байгаа аж.

Одоогоор хэргийг хэн үйлдсэн, ямар хэмжээний алт дутсан, тэр нь хэний үйл ажиллагаатай холбоотой байсан нь хангалттай нотлогдоогүй байгаа аж.

Эх сурвалж: "Улаанбаатар таймс"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш