logo
Дэлхийн хамгийн том чулуун зэвсгийн газар

Дэлхийн хамгийн том чулуун зэвсгийн газар

2012/03/28
Өвөрхангай аймгийн Богд сумын төвөөс зүүн урагш 40 км зайтай Арц богдын үзүүрт нэгэн онцгой соёлын ев оршдог нь "Мухар булаг" хэмээх газар билээ. Орой дээрээ элдэв өнгийн цахиур үелэн тогтсон дэл хадтай уг толгойн бэлд 8:12 км урт талбай эзэлсэн шинэ чулуун зэвсгийн үеийн дарханы газар байдаг аж.

Мухар булагт хүрэн ягаан, шар цахиурын шовх үлдэж, төрөл бүрийн хусуур, ялтас, загас маш элбэг аж. Энэ нь төв Ази ялангуяа Монголын нутаг дэвсгэрт хүний дээд овог амьдарч байсан гэх нэгээхэн нотолгоо аж. Асар их талбайг эзэлсэн шинэ чулуун зэвсгийн үеийн дарханы газар Ази, Европт олдсон мэдээ эдүгээ хүртэл огт үгүй тул эртний хүний өв соёлын дурсгалын дотор нэн сонирхолтойд тооцогддог байна.

Б.Ширнэн
Эх сурвалж: "Нийгмийн толь"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш