Нэр нэгтнүүдээс эхлээд намын лидерүүд өрсөлддөг Төв нутгийнхныг АН хөсөр хаяжээ. Улааныг цэнхэртүүлэх, цаашлаад гүн цэнхэрт автуулахын тулд их сунгаа бүрт мастер төлөвлөгөө боловсруулж, ихээхэн хөрөнгө мөнгийг энэ тойрогт цацдаг ч амжилт олсон удаагүй. АН-д ёстой л нэг халгаатай тойрог гэж хэлж болно. Иймээс анхаарлаа сарниулж, хүч нь хүрвэл гар, чадахгүй бол хохино гэх байдлаар горилогчдоо илгээдэг жамтай.
Энэ удаагийн азгүйтнээр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинийг тодруулж, түүнийг Төв аймагт хэмээн хаяглаж, илгээмжээ илгээхэд бэлэн болжээ. Үргэлж л МАН-ын туг манддаг эл тойрогт мань эрийг хаягласан нь томоогүй залуу халаагаа номхотгож, хүний намын ах нараасаа өрсөлдөөний амтыг амсаж, сургамж авах хэрэгтэй хэмээн бодсон бололтой. Эс бөгөөс намын гишүүдтэйгээ сөргөлдөж, дарга нарынхаа үгийг авахаа больсон залуу гишүүнийг хөсөр хаяхаар шийдсэн ч байж мэдэх юм.
Х.Тэмүүжин гишүүний тухайд нэгэнт хуучин бууриа сахиж, С.Эрдэнэтэй нүүр тулах боломжгүй тул намаас хаана нүх заана, тийшээ хүрзээ бариад явахаас өөр аргагүй. Гагцхүү азын тэнгэр түүнийг ивээх болтугай.
Хоёр нүхтэй энэ тойргийн үлдэгдэл тийзийг аймгийн АН-ын дарга Д.Доржпүрэв өвөртлөхөөр сэтгэл шулуудаж, бэлтгэлээ базаах болсон гэнэ. Гэхдээ энэ нөхрөөс илүүтэйгээр намынхан нь ХХААХҮ-ийн дэд сайд асан Х.Золжаргалд найдвар тавьж буй. Х.Золжаргал ч хамтарсан Засгийн газар бутарсны дараахан "Ноосоо тушаачихлаа, нам дээрээ оччихлоо" хэмээн мэдэгдсэн.
Улмаар УИХ-д горилогчдын 50 сая төгрөгөө ч намдаа тушаасан гэж байгаа. Иймээс түүнийг намынхан нь Тев аймаг руу үүргэвчийг нь үүрүүлээд явуулах сонирхол их буй юм. Учир нь Х.Золжаргал болон түүний нэгэн үеийнхэн болох Б.Ариунсан, Д.Нямхүү нарыг улс төрд унаж, босож хатуужсан, АН-ын хоёр дахь үеийн залгамж халаа хэмээн үздэг тул хэн хэнээс илүүтэй итгэл найдвар тавиад буй нь энэ. Харин Х.Золжаргал Төв аймаг руу биш Эрдэнэт рүү үүргэвчээ үүрээд гарах сонирхолтой байгаагаа үйлдлээрээ намынхандаа харуулах болсон билээ.
Хэдийгээр шинэ дүрмээр урлагийнхныг улс төрийн сурталчилгаандаа "ашиглах"-ыг хориглосон ч энэ төрлийн үйл ажиллагаа эрчимтэй өрнөж буй. Урлагийн одуудаар орон нутагтаа сюрприз барих марафоныг дэд сайд асан Х.Золжаргал тэргүүлж буй гэх мэдээлэл ч байдаг, Ямартай ч тэрбээр Эрдэнэтийнхэнд шинэхэн төрийн соёрхолт Д.Болдын "Монгол поп" тоглолтоор хайраа илэрхийлж, их сунгаанд дэмжээрэй гээд чихэнд нь аялгууны хамт шивнэчихсэн.
Түүний сэтгэлийг "Амин хайртай нутаг" дууг дуучин Д.Болдын хамт дуулахад нь нутгийн зон олон улам ч сайн мэдэрсэн гэнэ лээ. "Монгол поп" тоглолтод "Шуранхай", "Гурван охин", "Морин хуурын чуулга", "Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга" гээд нүсэр бүрэлдэхүүн нэгдэж тоглосон талаар Эрдэнэтчүүд хэдэн өдөр ярьсан юм даг.
Нууцхан сэтгэлээ дэлгэсэн энэхүү үйлдпээрээ тэрбээр хатуу тойрог гэх харьяалалд багтдаг Төв аймгийг биш Орхон аймгийг сонгосноо хүний өөрийн намынханд ийн харуулсан. Үүнийг нь анзаарсан тул "Нэг ардчилал" клубын зохицуулагч Г.Сүлэгмаа түүний тийзийг өвөртлөхөөр сэм наагуур, цаагуур гүйж эхэлсэн гэх яриа тархаад буй. Гэхдээ түүний хувьд намынхан нь Х.Тэмүүжингийн адил азандаа найдах боломж олгож, хог дээр хаях гэж байсан ганц тийзээ өгч мэдэх л юм.
Гэхдээ энэ жилийн тухайд МАН, АН хоёроос гадна МАХН хэмээх нам их сунгаанд морьдоо уяна. Н.Энхбаярын гол тактик бол нэгэн үе мөр зэрэгцэн алхаж явсан нөхдөө шавартаа хутгах. Иймээс юу гэж МАН-ын лидрүүд голдуу дархлагдсан Төв нутгийг хараанаас гадуур үлдээх билээ. Тэдэнд бэлдсэн бэлэг нь ч нүд бүлтийлгэж.чихдэлдийлгэм. Даян аварга А.Сүхбат бол Намбарын хүүгийн гарт буй том хөзрүүдийн нэг.
А.Сүхбатын хувьд Монгол бөхийн дэвжээнд од болон гялалзаж, олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн. Нэгэнт сонголтоо хийж, улс төрд хүч үзэхээр шийдэж, өөрийн төрсөн нутаг Төв аймагтаа сонгуульт ажлаа эхлүүлээд байгаа. Түүний хувьд нутгийн зон олонд хүндлэгдсэн, хайртай бөхчүүдийнх нь нэг тул гарах магадпал өндөр. Нөгөөтэйгүүр, нутгийнхаа бөхөөр бахархдаг Төв аймгийнхны тухайд хэн хүнээс илүүтэй А.Сүхбатад саналаа өгнө хэмээн экс Ерөнхийлөгч тооцоолсон нь энэ.
Харин МАН-ын хувьд хоёр Энхболдоо хөтлөлцүүлээд явуулахаар ярьж байгаа бололтой. Монголын нөлөө бүхий улстөрчдийн тоонд зүй ёсоор багтдаг эл хоёр эрхмийн Төв аймгийнхантай холбосон гинжин урвалыг таслана гэдэг амаргүй л даваа. Үе улиран сонгогдохдоо МАН-ын тугийг нэг удаа бөхийлгөж байгаагүй тэдний амжилтыг Н.Энхбаярын гэнэтийн бэлэг, Н.Алтанхуягийн хөрсөн сэтгэл хоёр эвдэнэ гэдэг юу л бол. Ямартай ч үзэж, харах юм энэ тойрогт их байх бололтой.
Л.Нинжсэмжид
Эх сурвалж: "Нийгмийн толь"