logo
Ц.Улаанхүү начинд дахин 11 жилийн ял оноов

Ц.Улаанхүү начинд дахин 11 жилийн ял оноов

2012/03/28

Дундговь  аймгийн харьяат  улсын начин Ц.Улаан­­хүүд холбогдох хэр­­­гийг шүүх хурал өчиг­дөр боллоо. ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид  болсон  уг шүүх хурлаар шүүгдэгч Ц.Улаанхүүд дахин 11 жи­лийн хорих ял оноосон бай­на. Тэрбээр хар тамхи зөө­­вөрлөхийг завдсан хэр­гээр буруутгагдан ийн хоригдлоо.

Түүнийг Эрүүгийн хуу­лийн 192.3.1-т зааснаар сэт­­гэцэд нөлөөлөх эм, бэлд­мэл, бодисыг борлуулах зо­рилгоор хууль бусаар бэлт­гэсэн, олж авсан, хад­галсан, тээвэрлэсэн, илгээ­сэн, бор­луулсан гэх үндэслэлээр ял­лажээ. Ц.Улаанхүү 43 ширхэг капсул, нийт 523 грамм мансууруулах бо­дисыг за­руулахаар иргэн Болдбаатарт өгсөн болох нь тогтоогдсон гэж үзсэн байна.

Уг хэргийг өмнө нь шүүж, шүүгдэгч Ц.Улаанхүүд 11 жи­лийн  ялыг чанга дэг­лэм­тэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гарч байсан. Гэвч Улсын Дээд шүүхээс хэргийг нэмэлт мөрдөн бай­цаалтад буцаагаад байсан билээ.

Эх сурвалж: "Өглөөний сонин"

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш