logo
Хонконгчууд  Бээжингийн нөлөөг хязгаарлаж чадлаа

Хонконгчууд Бээжингийн нөлөөг хязгаарлаж чадлаа

2012/03/28
Бээжингийн нөлөөг эсэргүүцсэн Хонконгчууд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Бээжин Хонконгоос савраа тат! гэсэн уриатайгаар жагссан. Тэд Хонконгчуудын амьдралд Бээжин хутгалдаж байгааг эсэргүүцсэн юм. Сонгуульд 3 нэр дэвшигч өрсөлдсөн боловч гол өрсөлдөөн үндсэндээ бие даагч Леун Чун-Ийн болон Бээжингийн талыг баримтлагч Хенри Тан нарын хооронд болжээ. Хэнри Тан олонд танигдсан улс төрчийн хүү бөгөөд түүнийг Хонконгийн хамгийн баян тэрбумтан Ли Кашин санхүүжүүлсэн байна. Гэсэн ч  Хенри Тан гэр бүлээс гадуур амьдралтай. Зарим олны танил эмэгтэйчүүдтэй нэр холбогдон, хууль бусаар олж авсан мөнгөөр үнэтэй чамин байшин бариулсан болох нь батлагдаж нэр хүнд нь унасан юм.  Леун Чун-Ийн мөн нууцаар үйл ажиллагаа явуулдаг Коммунист намын нууц бүлгийн гишүүнээр нэрлэгдсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг үндэслэлээр шалгагдаж байсан нэгэн юм.  Сонгуулийн дүн гарахад  Леун Чун-Ийн 57 хувиар ялалт байгуулжээ. Леун Чун-Ийн өрсөлдөгчдийнхөө дэвшүүлсэн саналуудыг тусгаж, хамтарч нэгдэж ажиллахаа амлажээ. Харин Хонконгийн төрийн тэргүүн болох мөрөөдлөөсөө салсан Бээжин Хенри Тан нулимс дуслуулж, өөрийг нь сонгосон хүмүүст талархсанаа илэрхийлсэн байна. Түүний кампанит ажлыг Бээжингээс удирдаж байсан нь сонгогчдын дургүйг хүргэсэн гэж шинжээчид үзэж байгаа юм. Леун Чун-Ийн ялалт байгуулснаар Хонконгчууд Бээжингийн эрх баригчид Хонконгийн дотоод хэрэгт бүү оролц! Бид өөрсдөө ардчилсан сонгуулиар төлөөллөө сонгомоор байна! гэсэн мессежийг өглөө. Идэвхтнүүд Дундад улсыг Хонконгчуудад өөрсдийнхөө ирээдүйг шийдэх боломж олгохыг шаардсан байна. Бээжингийн эрх баригчид Хонконгийн 7 сая иргэнд 2017 он гэхэд Юниверсал Саффереж буюу сонгох эрх сонгууль өгөх эрх олгоно гэж амласан. Гэсэн ч Хонконгчууд Бээжинд итгэхгүй байгаа. Учир нь тэд 2007, 2008, 2012 онуудад сонгох эрх олгоно гэж амласан ч амлалтандаа хүрээгүй юм. Хонконгчууд улс төрчдийг өөрсдөө шууд сонгодоггүй. Харин 1100 гишүүнтэй сонгуулийн тусгай хорооны гишүүд нэр дэвшигчдийг сонгодог юм. Өөрөөр хэлбэл хагас ардчилсан сонгууль гэж хэлж болно. Хонконг нь 1997 онд Их Британийн колончлолоос гарч Хятадын талд шилжсэн бөгөөд Дундад улсын эрх баригчдын дэвшүүлсэн 2 систем 1 улс гэсэн бодлогын дор Коммунист намаас хараат бус байдаг юм.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш