logo
Хонконгчууд хаягдал шил дахин боловсруулахыг дэмжиж байна

Хонконгчууд хаягдал шил дахин боловсруулахыг дэмжиж байна

2012/03/28
7 сая хүн амтай Хонконгчууд хаягдал шилийг дахин боловсруулан хэрэглэж эхэлсэн байна. Бямба гарагийн өглөө эрт хүмүүсийг босохоос өмнө шил цуглуулагч Эйприл хаягдал шилнүүдийг цуглуулдаг. Оршин суугчид ч хогоо хаяхдаа шилийг тусад нь хоол хүнсний гаралтай органик хогийг тусд нь лаазыг нь тусад нь гэж ангилдаг учир түүний ажлыг хялбарчилдаг байна. Хонконгод өдөрт 300 тонн орчим шилэн хаягдал бөөгнөрдөг. Хаягдал шилнүүдийг дахин болвсруулах үйлдвэр байдаггүй байснаас Хонконг шилээр дүүрдэг байжээ. Европын Холбооны улсууд нийт хаягдал шилнийхээ 67 хувийг дахин боловсруулж ашигладаг бол Хонконг дөнгөж 3 хувь байгаа нь маш доогуур үзүүлэлт юм. Эйприл бусад залуусыг хөлслөн 3 цагийн дотор 3 тонн шил цуглуулжээ. Тэрээр энэ сард 36 тонн шил цуглуулж, шил бутлах үйлдвэрт хүргэж өгчээсөн. Шил бутлах үйлдвэр хаягдал шилийг буталж дахин боловсруулдаг байна. Хонконгийн засгийн газар түүний хөдөлмөрийг үнэлж байгаль орчны чиглэлээр ажилладаг ТББ-уудаар дамжуулан санхүүгээр тусалж эхэлжээ. Хотоо цэвэрхэн байлгах гэсэн Хонконгчууд удахгүй хогноосоо бүрмөсөн салах боломжтой боллоо.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш