15,16-р зууны үед хамгийн хүчирхэг байлдааны хөлөг онгоцтой улс нь шинэ газар нээн илрүүлж, тэнгис далайн их гүрэн болж байсан. Португаль, Испани, Нидерланд гээд далайн гүрнүүд байсан. Харин одоо бол хамгийн хүчирхэг агаарын хөлөг тээвэрлэгч онгоцтой нь тэнгис далайд ноёлдог болсон. Одоогоор АНУ болон Их Британи улсуудын тэнгисийн хүчин дэлхийд ноёлж байгаа. Хятад улсын цэрэг зэвсгийн хүчирхэгжилт хүссэн хүсээгүй АНУ-тай шууд сөргөлдөхгүй юмаа гэхэд хүчтэй өрсөлдөөнд оруулна гэж судлаачид үзэж байгаа. Дундад улс АНУ-ыг далай тэнгист ноёрхохын тулд хүчигхэг агаарын хөлөг тээвэрлэгчтэй болох ёстой. Тиймээс Дундадын эрх баригчид яаралтай агаарын хөлөг тээвэрлэгч онгоцтой болохоор зэхэж байгаа. Харин яг одоо Хятадын тэнгисийн хүчинд Оросоос 10-аад жилийн өмнө худалдаж авсан 3 агаарын хөлөг тээвэрлэгч байна. Эдгээрийн 1 нь цэрэг байлдааны зориулалттай. Харин нөгөө 2 нь зорчигч тээврийн зориулалттай люкс ангилалын хөглөг онгоц юм. Энэ хөлөг онгоцон дээр зочдын танхим, унтлагын өрөө, зоогийн ширээ болон бусад үзвэр үйлчилгээний танхим байдаг. Тэгэхээр Америкчууд одоохондоо санаа амар байж болох юм байна. Хятадын хамгийн том агаарын хөлөг тээвэрлэгч нүсэр том онгоц, гаднаас нь харахад цэрэг байлдааны зориулалттай харагдах боловч дотроо аялагч, зорчигдын зориулалттай юм. Гэхдээ цэргийн шинжээчдийн үзэж байгаагаар Хятад улс АНУ-тай далай тэнгист өрсөлдөхийн тулд удахгүй өөрсдийн бүтээсэн агаарын хөлөг тээвэрлэгч онгоцыг олонд ил болгох юм байна.
Shuum.mn
Shuum.mn