logo
Барак Обама Солонгосын хойгийн “Цэрэггүй бүст” зочиллоо

Барак Обама Солонгосын хойгийн “Цэрэггүй бүст” зочиллоо

2012/03/28
Цагаан ордны төлөөлөгч Барак Обама Өмнөд Солонгост хийж байгаа айлчлалынхаа хүрээнд DMZ буюу 2 Солонгосыг зааглаж байгаа цэрэггүй бүсэд зочилсон байна. Нэгдсэн улсын ерөнхилөгч асан Билл Клинтон 1993 онд уг бүсэд айлчилж байхдаа DMZ-ийг манай гарагийн хамгийн түгшүүртэй цэг  гэж нэрлэж байсан юм. Энэ нь ч аргагүй юм. Учир нь 1953 оны Солонгосын дайнаас хойш уг хил дээр өөд өөдөөсөө сөрөн зогссон 1.5 сая орчим цэрэг байгаа. 4 км өргөнтэй уг цэрэггүй бүс харуулын цэгээр хүрээлэгдсэн. Газрын мина суурилуулагдсан ямар ч хүн нэвтэрч болохгүй бүс юм. Бүсийн голд нэг талаас Умард Солонгос, нөгөө талаас Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан 2 талын уулздаг шалган өнгөрүүлэх цэгтэй. Мөн жуулчдын очиж зураг авдаг хэсэгтэй юм. Дэлхийн энэ хамгийн  халуун цэгт АНУ-ын үе үеийн ерөнхийлөгчид ирж байсан түүхтэй. Ерөнхийлөгч асан Роналд Рейган хамгийн түгшүүртэй үе буюу хүйтэн дайны үед 1983 онд DMZ-д зочилж байжээ. Шаардлагатай бол цохилт өгнө гэсэн муу ёрын улс гэж нэрлэсэн  жагсаалтанд Умард Солонгосыг оруулсныхаа дараахан 2002 онд дайн байлдаан хийх дуртай хамгийн зоригтой шийдэмгий ерөнхийлөгч гэгддэг “Бага” Буш цэрэггүй бүст айлчилж байсан. АНУ-ын ерөнхийлөгч болгон цэрэггүй бүст ирдэг нь Америкчууд Солонгосын хойгт анхаарлаа хандуулж байгаа гэдэг мессежийг Умард Солонгост өгөх, Өмнөд Солонгосчуудад АНУ нь байнгын ар тал хэвээрээ шүү гэдгээ баталж байгаа хэрэг гэж шинжээчид үзэж байна. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ сарын эхээр DMZ-д айлчилж, цэрэг армиа өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан юм. 
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш