logo
Европын холбоо Асма Ассадыг Европт зорчихыг хориглолоо

Европын холбоо Асма Ассадыг Европт зорчихыг хориглолоо

2012/03/28
Сирийн ерөнхийлөгч Башар Ассадын гэргий Асма Ассадыг Сиричүүд “Диана гүнж” гэж дууддаг. Түүний Асма гэдэг нэр нь Арабаар тэргүүн гэсэн утгатай.  ЕХ-ны гишүүн 27 улс Англид төрсөн Сирийн тэргүүн хатагтайг Европт зорчихыг нь хориглож, Европын банкуудад байгаа түүний хөрөнгийг битүүмжлэхээр болжээ. Башар Ассадын ард иргэдийнхээ эсрэг явуулж байгаа харгислалыг яриа хэлэлцээрийн арга замаар шийдвэрлэх боломжгүй болсон учир Ассадад үзүүлэх дарамт шахалтаа нэмэгдүлэх үүднээс Асма Ассадыг Европт нэвтрэх эрхийг нь хязгаарлаж байна гэж  ЕХ-ны Гадаад бодлогын дээд зөвлөлийн гишүүн  Катрин Аштон мэдэгдсэн байна. Ассадын эсрэг олон улсын шахалт нэмэгдсээр байгаа ч хүчирхийлэл намжихгүй байна. Гэхдээ шинжээчдийн үзэж байгаагаар энэ хориг Ассадын гэр бүлд төдийлөн үйлчлэхгүй байж магадгүй юм байна. Учир нь тэрээр интернетээр хүссэн зүйлээ худалдан авах боломжтой. Саяхан олонд ил болсон Башар Ассадын хувийн цахим шуудангаас харахад тэргүүн хатагтай Асмагий  төрсөн хот Хомс газрын хөрснөөс арчигдаж байхад Асма интернет шопинг хийж Парисаас 16 мянган долларын өртөг бүхий лааны суурь болон тансаг ширээ сандал худалдан авчээ. Зарим эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Асма Ассад харахад хүүхдийн төлөө гэсэн сэтгэлтэй Диана гүнжийн өгөөмөр дүр эсгэдэг боловч, амьдрал дээр нөхрөө удирдан чиглүүлж байдаг. Тархийг нь барьж байдаг байна. Асма Ассад 3 жилийн өмнө Палестинчууд амиа алдаж байгаад Израйлийг буруутгасан мэдэгдэл гаргаж байжээ. Судлаачдын  ярьж байгаагаар  Асма Ассад хувь хүнийхээ хувьд сайн хүн байсан. Харин сүүлийн хэдэн жил орчиндоо ууссан, тансаг амьдралд хэт умбасан байж болох юм байна. Ямартай ч Сирийн “Диана гүнж” ЕХ-ны улсуудад зорчих эрхгүй боллоо.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш