logo
Цөмийн Энергийн Газрын Дарга Г.Манлайсүрэн “Нууцаар” БНСУ-ыг  зорьсон уу?

Цөмийн Энергийн Газрын Дарга Г.Манлайсүрэн “Нууцаар” БНСУ-ыг зорьсон уу?

2012/03/28
Цөмийн аюулгүй байдлын 3 өдрийн чуулга уулзалт БНСУ-ын нийслэл Сөүл хотноо энэ сарын 26-нд эхэлсэн. Уулзалтад 54 улсын төлөөлөгчид оролцож байгаа юм. Уулзалтын гол сэдэв Умард Солонгос, болон Ираны цөмийн хөтөлбөр. Мөн Бразил, Вьетнам зэрэг цөмийн эрчим хүч гаргаж авахаар чармайж байгаа улсуудын цөмийн эрчим хүчийг аюулгүйгээр ашиглахад хяналт тавих зэрэг асуудлууд хөндөгдсөн байна. АЦС-тай болохоор зорьж байгаа хөгжиж буй улс орнууд болон цөмийн хаягдал газар нутаг дээрээ булшуулахыг дэмжсэн улсуудын нууц хэлэлцээрүүд явагдаж байна гэсэн мэдээлэл гадаадын вебсайтуудаар гараад эхэлсэн байна. Энэ нууц уулзалтанд Монгол болон газар нутаг дээрээ цөмийн хаягдал булуулахыг зөвшөөрсөн Африкийн зарим улсуудын төлөөлөгчид ч оролцсон байх магадлалатай гэнэ. Учир нь Монгол улс албан ёсоор Цөмийн аюулгүй байдлын чуулга уулзалтанд оролцохгүй гэж мэдэгдэж байсан ч Цөмийн энергийн газрын дарга Г.Манлайсүрэн Монголд байхгүй байна. Г.Манлайсүрэн магадгүй эх орондоо цөмийн хаягдал булуулахыг эсэргүүцэгчдийн анхааралд өртөж, шуугиан дэгдээхгүйн тулд нууцаар Өмнөд Солонгосыг зорьсон. Тэрээр АНУ болон Японы төлөөлөгчидтэй нууц уулзалтад орохоор явсан гэсэн таамаг гараад эхэллээ. АНУ болон Япон улсууд Монголын эрх баригчидтай тохиролцож, Монголын хөрсөнд цөмийн хаягдал булахаар болж байна гэж Япон Африк, Өмнөд Солонгосын хэвлэлүүдээр гарсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд цөмийн хаягдал булуулах талаар яриа хэлэлцээр болоогүй. Цаашлаад Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал булуулахгүй гэж мэдэгдсэн. Гэсэн  ч Ерөнхий сайд С. Батболдын энэ сард Японд хийсэн айлчлалын үеэр яригдсан хамгийн гол сэдэв нь нөгөөх л цөмийн хаягдлыг Монголд булуулах байсан гэж эх сурвалжууд мэдээлсэн.
Үүний дараа хамгийн хариуцлагатай мэдээ цацдаг Японы Майничи Дайчи сонин худлаа мэдээлэл тараасан болоод өнгөрсөн. Гэхдээ Монгол улс уг сониныг шүүхэд өгөөгүй. Монголын хэсэг улс төрчид Дорнодын хэсэг газрыг Солонгосчуудад заржээ гэсэн мэдээлэл гарсны адара ардчилсан, шударга Ерөнхийлөгч маань Дорнодын хэсэг газрыг Өмнөд Солонгосчуудад түрээслэсэн гэж мэдэгдсэн. Газрын асуудал босч ирээгүй бол чимээгүй л өнгөрөх байсан. Харин Солонгосын хэвлэлүүдэд Монголын арх баригчид газраа зарсан гэж мэдээлсэн. Хариуцлага хүлээдэг, хэвлэл мэдээллийн салбар өндөр хөгжсөн улс орон болох Өмнөд Солнгос дахин Монголын шударга, цэвэр ариухан улс төрчдийг гүтгэсэн болж таарлаа. Монголын улс төрчид цөмийн хаягдал булуулж мөнгө олж байхаар өөрсдийг нь гүтгэсэн гээд байгаа Япон, Солонгосын хэвлэлүүдийг шүүхэд өгч ахиухан мөнгө олвол яасан юм. Ядаж л бидний хойч үед үлдэх газар шороо маань олон мянган жил цөмийн хаягдлаар бохирдохгүй юм даа.                  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш