logo
Юта мужийн залуус будагны баяр тэмдэглэлээ

Юта мужийн залуус будагны баяр тэмдэглэлээ

2012/03/28
Америкийн Юта Спаниш Форк хотын мужийн залуус Энэтхэг уламжлалаар өнгө будагны баяр тэмдэглэлээ. Зарим нэгний хувьд будагны баяр нь шашин мөргөл бишрэлийн агуулгатай  бол бусад сониуч нэгний  хувьд зүгээр л өнгө будагны наадам  юм. Нарны гэрлийн нөлөөгөөр хүний нүд өнгө ялгадаг. Жилийн 4 улирал өнгө өнгөөр солигддог гээд бидний амьдарч байгаа хүрээлэн буй орчин бүгд өөр өөрийн өнгөтэй. Анх Хинди шашны цөөн хүмүүс болон хэсэг оюутнууд будагны баяр тэмдэглэдэг болсноос хойш Ютад жил болгон будагны баяр тэмдэглэдэг болжээ. Наадамд оролцогчид 2 цаг тутам зэрэг дээшээ будаг цацдаг бол будгаар байлдахад дүрэм байхгүй. Хэзээ ч цацаж болно. Энэтхэгчүүд олон мянган жилийн өмнөөс бурхандаа хүндэтгэл үзүүлж, өнгө өнгийн цэцэг шиддэг байсан уламжлал яваандаа будгийн баяр болон хувирчээ. Хинди шашны Лотус сүм нь Энэтхэг уламжлалын дагуу баригдсан. Лотус сүмийг үүсгэн байгуулагч Чару Дасын ярьж байгаагаар Спаниш Форк хотын ихэнх оршин суугчид Мормон шашинтай. Гэхдээ тэдний хооронд шашнаар гадуурхах зүйл байдаггүй. Мормончууд Хинди шашинтнуудад хүндэтгэлтэй ханддаг. Харин ч будагны баяр нь залуусыг хооронд нь танилцуулж, эвлэрүүлэхэд ач тустай байдаг аж. Залуус жилд нэг удаа ямар шашин, үзэл, арьс өнгөтэйгээс үл хамааран цугларч цагийг зугаатай өнгөрүүлдэг болжээ.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш