logo
Хятадын эдийн засаг бурсаар байна

Хятадын эдийн засаг бурсаар байна

2012/03/28
Энэ оны 10 дугаар сард болох ХКН-ын 18 дугаар их хурлаар БНХАУ-ын дарга Ху Жинтао, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын (БХАТИХ) дарга У Бангуо, Ерөнхий сайд Вэн Жябао, нар шинэ үеийн удирдлагад халаагаа өгч, ХКН-ын Улс төрийн товчоо, Цэргийн зөвлөл шинэ гишүүдээр сэлбэгдэнэ. Ши Жиньпин, Ли Кэцян нар Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын халааг залгамжлах нь  таван жилийн өмнө тодорхой болсон байгаа. Хятадын удирдлагуудын дотор улс төрийн шинэчлэлийн асуудлыг хамгийн их хөндөж, өнөөгийн Хятадын эдийн засгийн бодлогыг тодорхойлсон хүн бол одоогийн засгийн газрын тэргүүн Вэн Жябао юм. Гэхдээ Хятадын эдийн засаг буурах төлөвтэй байгаа нь Вэн Жябаогийн Хятадыг аажмаар бага зэрэг ардчилалтай улс болгох болон түүний эдийн засгийн шинэчлэлийн бодлого эдийн засагт сөргөөр нөлөөлж байна уу гэсэн тамгийг төрүүлж эхлээд байна. Учир нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог HSBC санхүүгийн байгууллагын гаргасан судалгаагаар Хятадын PMI буюу тухайн улсын худалдан авах чадварыг тодорхойлдог индекс 3 сард 48.1 байсан бол 2 сард, 49.7, 1 сард 48.8, 12 сард 49 гэх мэт тогмол буурсан үзүүлэлт гарчээ. Гэхдээ худалдан авах чадвар буурч байгаа нь Вэн Жябаогийн эдийн засгийн бодлого гэхээсээ илүүтэйгээр Хятадын дотоод болон гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч байна гэж эдийн засагчид үзэж байна. Учир нь Дундад улсын дотоод зах зээлийн эрэлт сул дорой хэвээр байна. Энэ нь Дундадын хамгийн том худалдааны түнш Европын холбооны эдийн засаг суларч, худалдан авалт суларсан нь Хятадын экспорт буурахад хүргэсэн. Өөрөөр хэлбэл Дундадын эдийн засгийн бууралт шууд Европын холбооноос хамаарч байна гэсэн үг юм. Гэсэн ч Дэлхийн 2 дахь том эдийн засаг эдгээр хүчин зүйл, үр дүнгээс үл хамаарч энэ жил 8 хувь өсөх хандлагатай байна гэж HSBC санхүүгийн байгууллагын ажилтан Фред Неумэн үзэж байна. Хятадын эдийн засгийн бууралт хөрш улсуудад нөлөөлөөхгүй байгааг хөрөнгийн зах зээл дээрх хувьцааны индексээс харж болно. Шанхайгаас бусад нь бүгд өссөн дүн гарсан байна. Тэгэхээр дэлхийн хөрөнгө оруулагчид Дундадын эдийн засгийн бууралтаас болгоомжлохгүй хөрш улсуудад хөрөнгө оруулсаар байна гэсэн үг юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш