Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаанаар сурталчилгааны самбар, түүний тоо хэмжээг тогтоолоо. Тогтоол ёсоор сонгуулийн сурталчилгааны самбар нь гурван ангилалттай байх гэнэ. Мөн албан ёсны зөвшөөрөлтэй самбарын тоо дүүрэгт 460 хүртэл, суманд 200 хүртэл байхаар тогтоожээ.
Сонгуулийн сурталчилгааны уриалга, ухуулах болон зурагт хуудас, зарлал, самбарыг Сонгуулийн Ерөнхий Хорооноос тогтоосон тоо, хэмжээний хязгаарыг баримтлан гудамж, талбай болон олон нийтийн газарт байршуулах байршлыг нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх тэгш байдлыг хангах зарчмыг баримтлан сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын 1-ний дотор тухайн сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид тогтоохоор хуульд заасан билээ. Үүний дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо өчигдөр болсон хуралдаанаараа сурталчилгааны самбарын тоо, хэмжээний хязгаарыг тогтоож өгсөн байна.