Тунисын эрх баригч намуудын нэг болох «Нахда» намын аядуу үзэлт лалын шашинтнууд тус улсын хуулийн шинэ тогтолцоо болон Үндсэн хууль шариатын хуулинд үндэслэхгүй гэж мэдэгджээ.
Тус намын төлөөлөгч Амера Ларайедын хэлснээр «нийгмийн эв нэгдлийг хадгалж, санал зөрөлдөөн гаргахгүй байхын тулд» Үндсэн хуулийн удиртгал нь ерөнхийдөө иргэний шинжтэй хэвээр байх болно. Үндсэн хуульд төрийн шашныг исламын шашин байхаар тусгах боловч шариатын хуулийн зарчмуудыг тулгуур болгохгүй.
Өмнө нь «Нахда» намын төлөөлөгчид Үндсэн хуулийн талаар янз бүрийн санал дэвшүүлж, тэдний зарим нь шариатын хуулийн хэм хэмжээг тусгахыг санал болгож байсан юм.
Радикал үзэлт лалын шашинтнуудын намууд эмэгтэйчүүдэд заавал алчуур зүүлгэх, согтууруулах ундааг хэрэглэхийг бүрмөсөн хориглох гэх зэрэг шашны хуучин дэг журмыг тогтоохыг шаардаж байгаа ажээ.
Харин барууны жишгээр улс орноо хөгжүүлэхийг хүсч байгаа секулярист лалын шашинтнууд үүнийг эсэргүүцэж байгаа юм. «Нахда» нам ямар суурь эзлэх нь одоо боловсруулж байгаа Үндсэн хууль ямар байхаас шалтгаална. Үндсэн хуулийн хуралдаанд тус намын 40 орчим төлөөлөгч оролцоно. Хэрвээ төлөөлөгчдийн дийлэнх олонхийн саналыг авч чадвал Үндсэн хуулийн төслийг энэ хуралдаанаар баталж магадгүй байна. Харин эсрэг тохиолдолд баримт бичгийг бүх нийтийн санал асуулгаар хэлэлцүүлэх болно.
Шариатын хууль бол ерөнхийдөө мусульмунчуудын мөрдөх ёстой журмыг бичсэн Коран судрын эмхтгэл юм.
Д.Жаргал
МОНЦАМЭ