Лондон хотноо болох зуны ХХХ Олимпийн наадмын бамбарын буухиа тавдугаар сарын 10-нд эртний Олимпийн өлгий нутаг Грекээс эхэлж, 3000 орчим км зам туулсных нь дараа Их Британийн Үндэсний олимпийн хороонд шилжүүлэн өгнө. Энэ тухай Грекийн Үндэсний Олимпийн хорооны ерөнхийлөгч Спирос Капралос мэдээллээ.
Найман хоног үргэлжлэх эхний буухай Олимпийн эх оронд эхлэх бөгөөд Грек даяар өртөөлөх энэ буухиад 500 орчим хүн оролцоно. Тэд 2900 орчим км гүйх ба тус улсын 43 хот болон Крит арлаар дамжин явахаас гадна хэд хэдэн хотод олимпийн бамбар асаах 34 ёслолын ажиллагаанд оролцох юм. Олимпийн галыг буухиалагчид тавдугаар сарын 17-нд Олимпийн галыг Афин хотын цагаан гантиган «Панатинаикос» цэнгэлдэх хүрээлэнд хүргэх ажээ. 1896 онд орчин үеийн анхны Олимпийн наадам болж байсан энэ цэнгэлдэх хүрээлэнд 2012 оны Лондоны Олимпийн наадмыг зохион байгуулагчдад бамбарыг шилжүүлэн өгнө.
Түүнээс гадна, Саудын Аравийн түүхэнд анх удаа Лондоны Олимпийн наадамд эмэгтэй хүн олимпийн галыг буухиалахаар болсон тухай тус улсын хэвлэлүүд мэдээлсэн байна.
Олимпийн бамбарыг авч явах нэр хүндтэй үүрэг хүлээсэн 8000 хүний нэг нь Саудын Аравийн спортын тайлбарлагч Рима Абдулла бүсгүй болжээ.
Мөн Саудын Аравийн угсаа залгамжлагч хунтайж анх удаа хаант улсын эмэгтэй багийг Олимпийн наадамд оролцохыг зөвшөөрсөн байна.
Д.Жаргал
МОНЦАМЭ