logo
Х.Баттулга сайдаа төрийн төслийг хувийн юм шиг болгосон чинь таны гол алдаа

Х.Баттулга сайдаа төрийн төслийг хувийн юм шиг болгосон чинь таны гол алдаа

2012/03/29
УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулгад хандан түүний удирдлагад ажиллаж байсан Л.Пүрэвбаатар нээлттэй ил захидал илгээжээ. Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЗТБХБ-ын сайд асан Х.Баттулга төмөр замын талаар нууц гэрээ хийсэн үүнээс үүдэн төмөр замын төсөл хэрэгжихгүй байгаа тухай ард олон ойлгохооргүй бичигдэж, яригдаж байна.  


Үнэндээ төмөр замын төсөл хэрэгжихгүй байгаа шалтгаан нь Х.Баттулга гишүүнд өөрт нь байгаа. Үнэхээр салбар толгойлсон сайд байсан хүн Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө гэж ажилласан бол хууль журмын дагуу зөвшөөрөл авсны үндсэн дээр аливаа гэрээнд гарын үсэг зурах ёстой. Гэтэл Х.Баттулга сайдын толгойлж байсан ЗТБХБ-ын яамныхан түүний дотор бодлогын газрынхан хүртэл мэдэхгүй тус яаманд тухайн хийгдсэн гэрээ, санамж бичиг нь ч бүртгэгдээгүй хэмээн хэвлэлээр гарч байна.


Түүнчлэн төмөр замын хөтөлбөр боловсруулах тусгай багийг Х.Баттулга гишүүн н.Ганбат гэдэг хүнээр ахлуулан байгуулж төмөр зам байгуулах төсөлтэй  холбоотой бүхий л асуудлыг уг тусгай баг дээр л ярилцдаг байснаар улс орны хэмжээний бүтээн байгуулалтын энэ том ажлын  талаар төр, засгийн өмнө хуулиар хүлээсэн үүрэг бүхий Төмөр замын газар буюу мэргэжлийн хэрэгжүүлэгч агентлаг, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо цаашилбал Монгол төмөр зам, Улаанбаатар төмөр зам гээд мэргэжлийн байгууллагуудийг огтоос татаж хамруулан оролцуулаагүй төрийн төсөл юмуу хувийн төсөл юмуу гэдэг нь ойлгогдохооргүй “нууц” гэрээ, төсөл болон явж иржээ.


Монгол Улсад төмөр замын чиглэлээр мэргэжил эзэмшиж, мэрэгшсэн мэдлэг туршлагтай одоо ажиллаж байгаа 16 мянган иргэн байдаг. Бидний хувьд төмөр зам барьж байнуулах, ашиглаж ажиллах нь энэ насны ажил үүрэг, төмөр замын төсөл хэрэгжүүлэх ажилд оролцох эрх бидэнд бүгдэнд байгаа төдийгүй бусад ажил мэргэжил эзэмшсэн хүмүүсийн адил өмнөө хүлээсэн хариуцлага гэж үзэж байна. Салбарынхаа энэ хамт олонтой хамтарч ажиллаад хариуцлагаа тооцох шаардлагтай байсан. Ийм гүи гүнзгий зарчим , байр суурь төмөр замын салбарт үйлчилдэг.
Тээврийн салбар тэр дундаа төмөр замын мэргэжил гэдэг өөрийн гэсэн зүй тогтолтой, онол практиктай байдаг. Хэдийгээр төрийн сайд шийдвэр гаргах эрх мэдлээ эдэллээ ч өөрөө хувиараа төсөл хэрэгжүүлэх, өөрөө удирдах чадал туршлага байхгүй, боломжгүй шүү дээ.
Төмөр замын салбарт эрх зүйн орчин нь бүрдээд , уул уурхай хөгжөөд ирэхээр хөрөнгө оруулалтаа шийдээд мэргэжлийн туршлагтай салбарын хүмүүс нь барьж байгуулаад ашиглаад явдаг. Түүнийг нь төр засаг дэмжиж бодлого чиглэлдээ нийцүүлээд явахад хэн саад болоод байна вэ?

Нэмүү өртөг бүтээх, аж үйлдвэрийн парк бий болгох гээд улс орны хөгжилд хэрэгтэй зүгт төмөр зам барих, ашиглах  хэрэгтэйг бид ойлгож оролцох хүсэлтэй гэтэл Х.Баттулга сайд асан Монголын 16 мянган мэргэшлийн туршлагтай төмөр замчдад ийм хүсэл тэмүүлэл байхгүй юм шиг зан гаргасан.  
Х.Баттулга сайд аа Төсөл хэрэгжихгүй байгаагийн бурууг өөр тийш хазайлган гуйвуулжээ “Та хаяг андуурчээ”. Буруу бол Танд өөрт чинь, бас мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулаагүйд чинь цаашилбал төрийн төслийг хувийн юм шиг болгосонд чинь байна. Та хариуцлагаа бидэнтэй тооцоорой.

Төмөр замын газрын орлогч дарга
Л.Пүрэвбаатар

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш