Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, иргэдээс гаргасан санаачилгыг Засгийн газар дэмжин “Хөдөөг хоршоолох аян”-ыг улсын хэмжээнд өрнүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ аян хөдөө орон нутагт үйлдвэрлэл эрхлэгчдийг хөдөлмөрөө сайн дурын үндсэн дээр суурилж хорших, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тогтолцоо бий болгох бэлтгэл ажлыг хангах зорилготой аж.
Аян болон түүхий эдийн бирж байгуулах бэлтгэл ажлыг эрчимжүүлэх зорилгоор жишиг хоршоодыг сумдад байгуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрт хамруулах болж байна.
Тухайлбал аймаг, сумдад олгож байгаа жижиг, дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл, “Сум хөгжүүлэх сан”-гийн зээлийг хоршоодод олгох зэрэг олон ажлыг аяны хүрээнд хийх юм байна.
Аймгийн Засаг дарга нар тухайн орон нутагтаа “Хөдөөг хоршоолох аян”-ны төлөвлөгөө батлан, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бол аяны хүрээнд хийх ажлыг Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо, бусад холбогдох хоршооллын холбоогоор гэрээгээр гүйцэтгүүлж, тэдэнд туслалцаа, дэмжлэг үзүүлэх болжээ.
Манай улсын хүн амын 63.3 хувь нь хот, суурин газарт, 37.7 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг. Энэ нь эдийн засгийн өсөлт болон хөгжлийн түвшинг жигд хангах эх үндэс нь орон нутгийн хөгжлөөс шууд хамааралтай гэсэн үг аж.
Ялангуяа хүн ам цөөтэй, өргөн уудам газар нутагтай, газар тариалан, хөдөө аж ахуйн чиглэлийн үйлдвэрлэл зонхилсон манай орны хувьд жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, орон нутгийн хөгжлийг хангах аж ахуй эрхлэх гол хэлбэр нь хамтын хөдөлмөрт тулгуурласан хоршооны бүтэц. Иймээс төрөөс үүнд ихээхэн ач холбогдол өгч бодлогын баримт бичиг, хууль, хөтөлбөр баталжээ.