АНУ-ын цагдаа хүчний байгууллага татварын нөхөн олговрыг хуурамч картаар залилан авч татварын газраас мөнгө авдаг бүлгүүдтэй тэмцэж байна. Гэмт этгээдүүд хүмүүсийн нэр ус, гэрийн хаяг ашиглаж, хуурамч иргэний үнэмлэх хийн залилан хийдэг байна. Өөрөөр хэлбэл та нэг өдөр татварынхаа нөхөн олговрыг авахаар бичиг баримтаа бүрдүүлээд татварын газар илгээхэд таны данс руу мөнгө хийсэн. Та мөнгөө авсан байнаа гэсэн хариу сонсох нь байна. АНУ-ын иргэдийн хувьд сар болгон цалингаасаа орлогын татвар төлөөд дараа оны эхэнд, ямар ажил эрэхлдэг, гэр бүлтэй эсэх, хувийн бизнес, нийтийн тээврийн үйлчилгээ, ямар орлоготой, оюутан эсвэл ажилчин зэргээсээ хамаарч холбооны засгийн газраас төлсөн татварынхаа тодорхой хувийг нөхөн олговор байдлаар эргүүлэн авдаг юм. Гэмт этгээдүүд урьдчилсан байдлаар хүмүүсийг олон мянган доллараар хохироосон баримт олдсон байна. Тэд огт ажил хийдэггүй байж, үнэтэй чамин машинаар гангардаг байсан нь цагдаа нарын сэжгийг төрүүлжээ. Гэмт этгээдүүд залилан хийж олсон мөнгөөрөө маш их бэлэгийн карт худалдан авдаг байжээ. Гэмт этгээд марихун мансууруулах бодис биедээ авч явсан хэргээр мөн шалгагдах болсон байна. Флорида мужийн цагдаа нар эргүүл хийж олон сая долларын луйврыг илрүүлсэн байна. Гэмт этгээдүүд ул мөрийн баримтыг баллахын тулд Жагуар, Порше, BMW, Месредес Бенз, Шеви Камаро зэрэг үнтэй машин бугуйн цаг, 55 мянган долларын үнтэй алмазан хүзүүний зүүлт зэрэг аль болох өндөр үнтэй эд зүйлс худалдан авдаг аж. Гэмт этгээдүүд иргэний бүртгэлийн дугаарыг эмнэлэг, автомашин дилер, ажил олгогчийн анкет зэрэг хувийн дугаар авч болох бүхий л газраас олж авдаг. Тэд банкинд өөр хүний нэрээр дебит карт нээлгээд Татварын газраас карт руу нь мөнгө оронгуут АТМ-ээс бэлэн мөнгө болгон гаргаж аван, ул мөрөө баллаад арилдаг байна. Хялбар аргаар их хэмжээний мөнгө олдог тэд хар тамхины бизнес хийж эхэлдэг гэнэ. Гэмт этгээдүүд хоорондоо нууц хэлээр ярьдаг. Энгийн иргэд мөнгөө хэн нэгэнд залилуулсанаа мэдмэгцээ цагдаад мэдэгддэг байна. Цагдаа нар иргэдийг бичиг баримтаа анхаарал болгоомжтой хэрэглэж, үргэлж данс болон татварын нөхөн олговроо шалгаж байхыг анхааруулж байна.
Shuum.mn
Shuum.mn