logo
Сансрын хог хүн төрөлхтөнд аюул учруулах хэмжээнд хүрчээ

Сансрын хог хүн төрөлхтөнд аюул учруулах хэмжээнд хүрчээ

2012/03/31
Хүний үйл ажиллагаагаар хаягдсан эвдэрсэн эсвэл ашиглагдахаа больсон сансрын хөлгийн төмрийн хэсгүүдээс бүрдсэн сансрын хог тойрог замд ихээр үзэгдэх болжээ. АНУ-ын агаарын хүчин судалгаа хийж 20 мянга орчим төмрийн хаягдал тойрог замд эргэж байгааг тогтоожээ. Инженер технологийн мэргэжилтэн Франз Гэйлийн ярьж байгаагаар манай гаригийн гадаргуугийн тойрог замд ийм их сансрын хаягдал хог хаягдал байх нь сансрын хөлөг хөөрөх, буух, хиймэл дагуул хөөргөхөд хүндрэл учруулах юм байна. Нэмж сансрын технологи бүтээж хогийг ихээр нэмэгдүүлэх нь хамгийн холдоо 100 жилийн дараа гэхэд сансарт пуужин хөөргөж чадахгүй болох нь. Сансрын хог хаягдал манай дэлхий рүү орж ирж унах аюул бус харин тойрог замд хиймэл дагуул байрлуулахад үзэгдэх орчин хязгаарлагдах, замд тээглэх, магадгүй сансрын хөлгүүд хоорондоо мөргөлдөх зэрэг аюул байгаа гэнэ. Сансрын аялал жуулчлалын салбар хөгжиж байгаа. Тэгэхлээр илүү олон хүн сансар огторгуйд нисэх болно. Илүү их хог хаягдах болно. Мөн 20 мянга орчим хог хаягдал байгаа гэж тооцоолж байгаа нь зөвхөн дурангаар хүний нүдэнд харагдаж байгаа том хэсгүүд юм. Хүний нүдэнд харгдахгүй байгаа бусад ямар ч хэдэн ч хог байгааг тооцоолох аргагүй байгаа юм. Магадгүй хүний үлдээсэн хэдэн зуун сая жижиг тоосонцрууд ч байж болох юм гэж Инженер технологийн мэргэжилтэн Франз Гэйл үзэж байна.  
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш