logo
Католик шашны тэргүүн Фидель Кастротой уулзлаа

Католик шашны тэргүүн Фидель Кастротой уулзлаа

2012/03/31
Ромын Пап Бенедикт Карибын арлын Куба улсад айлчилж байгаа. Түүнийг Коммунист улсыг цогцлоон байгуулсан хувьсгалын удирдагч Фидель Кастротой уулзах болов уу яах бол гэж олон хүн сонирхож байсан. Гэсэн ч Ромын Пап Фидель Кастротой Куба дахь Ватиканы элчин сайдын яамны байранд уулзсан байна. 85 настай өвгөн удирдагч Ромын Паптай дэлхийн өнөөгийн байдал, шинжлэх ухаан болон Католик шашны талаар яриа өрнүүлсэн байна. Ромын Папыг сүсэгтэн олонтойгоо уулзана гэсэн мэдээлэл цацагдсаны дараагаар Кубын хувьсгалын талбай 300 мянга гаруй сүсэгтэн олноор дүүрчээ. Хувьсгалын талбайн цаад талын 10 давхар байшингийн ханан дээр Марксист хувьсгалын удирдагч Че Гуарагийн зургийг байрлуулсан байна. Ромын Пап Кубын эрх баригчид шашин шүтэх эрх чөлөөг дэлгэрүүлж байгаад талархаад ард иргэд чөлөөтэй, нээлттэй байдлаар шашин шүтэх  эрх чөлөөтэй гэдгийг онцолсон байна. Фидель Кастро болон ерөнхийлөгч Раул Кастро тэргүүтэй улс төрийн албан тушаалтнууд Ромын Папад хүндэтгэл үзүүлж, гар барьсан байна. Католик шашны тэргүүн Карибын арлын улсад 3 хоног айлчилж байгаа. Шинжээчид  Ромын Пап Кубын улс төр болон нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийг дэмжих зорилгоор Кубад айлчилж байна гэж үзэж байгаа юм.
Shuum.mn
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш