logo
Ромни: ОХУ бол манай нэг номерын дайсан!

Ромни: ОХУ бол манай нэг номерын дайсан!

2012/03/31
БНСУ-ын нийслэл Сөүлд болсон Цөмийн аюулгүй байдлын ээлжит чуулга уулзалт дээр цагаан ордны тэргүүн Барак Обама ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй уулзаж, Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн асуудлаар ярилцсан. Энэ үеэр Обаматай өрсөлдөх нь бараг тодорхой болоод байгаа Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшигч Митт Ромни Обамаг Оростой хэт зөөлөн харилцаж байгааг шүүмжлээд “ОХУ бол манай нэг номерийн геополитикийн  өрсөлдөгч, дайсан” гэсэн утгатай үг хэлсэн. Харин Кремлийн тэргүүн хариуд нь  Митт Ромниг “Ярьж байгаа үгээ бод! 2 улсын харилцаа, цаад шалтгаан ямар байгааг ойлго” гэсэн байна. Тэрээр мөн “Бүгд найрамдах намын бүх нэр дэвшигчдэд хандан дэлхийн том гүрнүүд Оросыг номер нэг дайснаараа тодруулдаг. Дахин тэдэнд хандаж хэлэхэд цаг хугацаагаа мэдэр! Одоо чинь 1970-аад оны үеийн ЗХУ болон АНУ-ын өрсөлдөөн сөргөлдөөний үе биш. Одоо 2012 он. Олон улсын харилцаанд томоохон өөрчлөлт гарсан. Ерөнхийөлгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа хэн ч бай улсуудын хоорондын харилцааны асуудлаар хариуцлагатай үг хэлж байх хэрэгтэй. Хэрэв сонгуульдаа ялалт байгуулья гэвэл бусад улсуудыг харилцан хүндэтгэх хэрэгтэй” гэсэн хатуухан сургамж өгөөд амжив.  Обама одоогоор 2 улс төрчийн талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй байна. Улс төрийн шинжээчдийн үзэж байгаагаар нэр дэвшигч Митт Ромни ОХУ-ын Ерөнхийлөгч рүү дайрснаар тэрээр хэрэв Ерөнхийлөгч болвол ОХУ-тай “жижгэрч” бус харин зоригтой шийдэмгий харилцана гэдэг имиж бүрдүүлэх. Цаашлаад гадаад бодлогоороо улс төрийн нэр хүндээ өсгөж байна гэж шинжээчид үзэж байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш