logo
Ногоочид зөгийг “манаа”-аар ажиллуулж байна

Ногоочид зөгийг “манаа”-аар ажиллуулж байна

2012/03/31
Сүүлийн үед зөгий болон зөгийн бал хүний биед сайнаар нөлөөлдөг болохыг баталж, энэ төрлийн аж ахуйд нэлээн анхаардаг болоод байгаа. Зөгий үржүүлэгч Женнифер Скоттын ярьж байгаагаар хүмүүс өөрсдөө зөгийг уурлуулахгүй бол тэд хүнд хор учруулдаггүй, маш тайван, ажилсаг амьтад юм байна. Тэрээр зөгийн бүлийг үржүүлж, хүссэн газраа байрлуулж, өсгөж үржүүлэх замаар зөгийн бал гаргаж авч байна. Сүүлийн үед түүний зөгийнүүд зөвхөн бал гарган авахад бус харин өөр зүйлд ашиглагддаг болжээ. Хүнсний ногоо тариалж, амьдрал ахуйгаа залгадаг ногоочин Гус Навара урт гартнуудад эд зүйлс, машины эд ангиа алдаад байжээ. Хэдийгээр түүнд нохой байдаг ч үүргээ сайн гүйцэтгэхгүй байсан тул зөгий  үржүүлэгч Женнифер Скоттод ханджээ. Тэрээр хулгайд эд хөрөнгөө алдахаас сэргийлж хамгаалагч зөгий худалдан авч, манаанд ашиглаж байна. Зөгий эзнээ үнэрээр нь таньдаг. Хэрэв танихгүй хэн нэгэн тэдний хашаанд орж ирвэл зөгий шууд тэдэн лүү дайрах юм байна. Мөн цаашлаад хэрэв хүсвэл зөгийг хүнсний ногоог идэж устгадаг хортон шавьжны эсрэг ашиглаж болох юм байна. 
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш