logo
Америк эмч нар нүүрний эд эрхтэн шилжүүлэх мэс засал хийлээ

Америк эмч нар нүүрний эд эрхтэн шилжүүлэх мэс засал хийлээ

2012/03/31
Мериландын их Сургуулийн Эдуардо Родригуэзээр удирдуулсан мэс засалчдын баг 1997 онд анхаарал болгоомж, санамсаргүйгээс болж, толгойдоо буудуулсан ч амьд гарч чадсан, гэхдээ нүүрнийхээ өмнөд хэсгийг бүхэлд нь алдсан Ричард Норрист  мэс засал хийжээ. Түүний нүүрний урд хэсэгт  шинэ эрүү, хацар, уруул, хамар, хэл, 32 шүд суулгажээ. Өөрөөр хэлбэл духнаас доошоо эгэмний яс хүртэлх нүүрэн хэсгийн яс, булчин, зөөлөн эдийг суулгаж зассан байна. Түүний нүд болон хоолойноос бусад эрхтэнд ямар нэгэн байдлаар шинэ эрхтэн суулгаж, нарийн чимхлүүр ажлуудыг ч хийж гүйцэтгэжээ. Ричард Норрис хүнээс 15 жилийн турш хүнээс нүүрээ нууж, нүүрэндээ баг зүүж явдаг байсан бөгөөд энэ олон жилийн дараа жилийн дараа анх удаа юм үнэрлэх эсвэл найтаах боломжтой болсон байна. Эдуардо Родригуэз эмчийн ярьж байгаагаар Ричард Лид бууны сумны гэмтэл авах үед түүний нүд өртөөгүй, хараа хэвийн байснаараа азтайд тооцогдож байгаа юм байна. Учир нь нүүрний эд эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслын хамгийн хүнд нь нүд байдаг. Нүд тархитай шууд холбогдсон байдаг учир нүд шилжүүлэн суулгах боломжгүй байдаг. Сохорсон л бол эргэж хараа ордоггүй аж.  Ричард Лигийн мэс засал 36 цаг үргэлжилсэн буюу Америкийн түүхэн дэх хамгийн удаа хугацаанд явагдсан мэс засалд тооцогдож байна. Мэс заслын баг олон цаг үргэлжилсэн мэс ажилбарын үеэр Ричард Норрисын уушиг, зүрх, элэг зэрэг бусад чухал эрхтнийг гэмтээхгүй байх тал дээр анхаарч ажиллажээ. Америкийн тэнгисийн хүчний судалгааны баг байлдааны талбарт шархдаж, гэмтэж, эд эрхтнээ алдсан цэргийн албан хаагчдыг эмчлэх зорилгоор эд эрхтэн шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлсэн бөгөөд Ричард Норрис эд эрхтэн шилжүүлэн суулгасан 23 дахь өвчтөн болсон байна. Гэхдээ түүний мэс засал, хамгийн удаан, хүндэд тооцогдож байгаа. Мөн хамгийн амжилттайд тооцогдож байна. Ричард Норрис одоо хоол идэхдээ зажлах, сахлаа авах, шүдээ угаах зэрэг ойр зуурын үйлдлийг хийж чаддаг болжээ. Тэрээр өөрт нь шинэ нүүр төрх, шинэ амьдрал бэлэглэсэн Мериландын их сургуулийн Эдуардо Родригуэз эмчийн удирдсан мэс заслын багт талархсанаа илэрхийлсэн байна.
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш