Зүрхний шигдээс туссан хүмүүс өдөрт бага зэрэг шар айраг юмуу багахан спиртийн төрлийн зүйл хэрэглэх нь ийм өвчтэй ч согтууруулах ундаа хэргэлдэггүй хүмүүсээс урт насладаг гэсэн судалгаа гарчээ. Эрдэмтэд сүүлийн 20 жил судалгаа явуулж, 1800 гаруй гаруй зүрхний шигдээсээр өвдсөн хүмүүст судалгаа хийж, энэ дүгнэлтийг гаргасан байна. Зүрхний шигдээс туссан хүмүүс өдөрт бага зэрэг согтууруулах ундаа хэрэглэх нь огт хэрэглэдэггүй хүнээс нас барах магадлал 42 хувиар бага байдаг байна. Өдөрт нэг вакал шар айраг, нэг хундага дарс байхад яг тохирох юм байна. Харин хэмжээ хэтэрвэл зүрхэнд хэт ачаалал өгөх, даралт ихсэх, цаашлаад архинд донтох гээд эм биш хор болдог байна. Эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар өдөрт нэг удаа 50 гр согтууруулах ундаа хэрэглэх нь хэвийн. Түүнээс их хэрэглэдэг болбол архинд донтсон гэж үздэг байна. Гэхдээ огт согтууруулах ундаа хэрэглэдэггүй хүн бол заавал хэрэглэх шаардлагагүй зүрхний шигдээстэй хүмүүст зориулсан зүрхний эм хэрэглэхэд л болох юм байна.
Shuum.mn
Shuum.mn