1989-1993 онд AНУ-ын 41 дэх Ерөнхийлөгч, 1981-1989 онд Рейганы доор 43 дахь дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан “Том Буш” хочит Жорж Херберт Валкер Буш Ерөнхийлөгчийн сонгуулийн анхан шатанд Найрамдах намаас дэвшиж тэргүүлж байгаа Митт Ромниг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр Ромниг АНУ-ын сайн Ерөнхийлөгч болж чадах тулхтай, хашир туршлагатай, бизнесмэн байсан, Мужийн захирагч байсан, олон жил удирдах ажил хийсэн зоригтой шийдэмгий улс төрч гээд Найрамдахчууд нэгдэж, Митт Ромниг дэмжих нь зөв гэсэн байр суурь илэрхийллээ. AНУ-ын тэргүүн хатагтай байсан Барбара Буш мөн Ромниг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Буш Ерөнхийлөгч байхдаа хэрэглэж байсан гэрийн тавилгаа өөрөө мөнгөөрөө худалдаж авснаа сонирхуулсан байна Митт Ромни ч хариу талархлаа илэрхийлж, Обамагийн одоогийн явуулж байгаа бодлоготой санал нийлэхгүй байгаа байр сууриа танилцуулсан байна. 2008 оны сунгаанд Ромнитой өрсөлдөж байсан сенатор Жон Маккэйнийг Арнолд Шварценеггер зэрэг тухайн үед Бүгд Найрамдах намын нөлөө бүхий улс төрчид дэмжиж байгаагаа илэрхийлж байсан юм. Японы эзэнт гүрэн 1941 онд АНУ-ын Хавай аралд халдахад “Том Буш” 18 настай байсан бөгөөд их сургуульд орохоо хойшлуулж, тэнгисийн хүчинд алба хааж байсан. Тэрээр 1991 онд Ирак Кувейтэд халдсаныг буруутгаж, холбоотны хүчин Кувейтэдийг чөлөөлөх дайныг удирдаж дэлхий дахинаа нэр хүнд нь өссөн. Харин 1992 онд залуухан эдийн засагч, шинэчлэгч Билл Клинтонд ялагдсанаар түүний улс төрийн карьер төгссөн юм. Түүний хүү бага буш мөн Ерөнхийлөгч байсан. Бушийнхныг Америкчууд Ерөнхийлөгчийн гэр бүл гэж хүндэтгэдэг бөгөөд тэд албан ажлаа өгсөн ч ард түмэн нь ноён Ерөнхийлөгчөө гэж дуудах уламжлал байдаг юм.
Shuum.mn
Shuum.mn