Энэтхэгийн эдийн засаг хурдацтай хөгжиж, хүмүүсийн амжиргаа дээшилж байгаа ч Шинэ Дэлигээс алслагдсан газруудад тог цахилгааны хүрэлцээ муу байна. Аж үйлдвэр хөгжихийн хэрээр эрчим хүчний хэрэгцээ эрс нэмэгдэж байна. 1.2 тэрбум гаруй хүн амтай Энэтхэг улсын тал хувь нь цахилгаангүй аж төрж байна. Энэтхэг нь АНУ, Хятад, ОХУ-ын дараа орох дэлхийн 4 дэх том эрчим хүч хэрэглэгч орон юм. Нийслэл Шинэ Дэлигийн төвөөс алслагдсан дүүргүүд ч эрчим хүчний хэрэгцээ муу байна. Энэтхэгийн эрх баригчид 2012 он гэхэд эрчим хүчний хомсдлоос гарч, хүн бүрийг цахилгаанаар хангана гэж амлаж байсан ч амжсангүй. Эрх баригчид эрчим хүчний эх үүсвэр олохоор толгойгоо гашилгаж сууна. Тэд салхины эрчим хүч, нарны эрчим хүч, цөмийн эрчим хүч гээд бүх бололцоогоо ашиглан эрчим хүчнийхээ хэрэгцээг хангахаар чармайж байна. Яг одоогоор нийт эрчим хүчний хэрэглээний 3 хувийн цөмийн эрчим хүчнээс гаргаж авч байна. Гэсэн ч Фүкүшима Дайчи АЦС-ын ослын дараа цөмийн эрчим хүч хэрэглэх нь зөвүү, буруу юу? гэсэн асуудал дээр эрх баригчид талцаад байгаа юм. Гэхдээ тэрбум хүнийг эрчим хүчээр хангахын тулд цөмийн энергийг ашиглахаас өөр аргагүй тул аюулгүй байдлын өндөр хариуцлагатайгаар цөмийн энергийг ашиглах шийдвэрт хүрээд байгаа юм.
Shuum.mn
Shuum.mn