logo
Энэтхэгийн цагдаа нар Төвд жагсагчдыг баривчиллаа

Энэтхэгийн цагдаа нар Төвд жагсагчдыг баривчиллаа

2012/03/31
БРИКС-ийн орнууд буюу ирээдүйн дэлхийн эдийн засгийн хөгжлийн чиг хандлагыг тодорохойлно гэж тооцогдож байгаа  Бразил,Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсуудын төлөөлөгчид БРИКС-ийн чуулга уулзалтанд оролцохоор ирж байгаа тул Энэтхэгийн эрх баригчид харуул хамгаалалтыг чангатгажээ. Энэ  үеэр чуулга уулзалт болох газрын гадаа гудамжинд Хятадын бодлого болон Дундад улсын Ерөнхийлөгч Ху жинтаог  эсэргүүцсэн Төвдчүүд жагсаж эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Өнгөрсөн даваа гаригт нэгэн Төвд залуу Хятадын бодлогыг эсргүүцэж өөрийгөө зулын гол болгосон ч бүтээгүй, түлэгдэж амиа алдах шахсан нь байдлыг улам хурцдуулсан юм. Энэтхэг хэдийгээр Өмнөд Азидаа ардчиллын  бэлэг тэмдэг болдог ч цагдаа нар эсэргүүцлийн цуглаан өрнүүлсэн 600 гаруй Төвд жагсагчийг баривчилж саатуулжээ. Цагдаа нарын хувьд  БРИКС-ийн чуулга уулзалтыг ямар нэг эмх замбраагүй байдалгүй хэвийн явуулах үүрэгтэй юм. Хятадын дарга агсан Мао Зедун Төвдөд өөртөө засах эрх олгосон ч хэлсэн үгнээсээ буцан Төвдийн нутаг дэвсгэрт их хэмжээний Хань үндэстнийг суурьшуулж, Төвд иргэдийн эрхийг зөрчиж эхлэн харгислал үйлдэж эхэлсэн тул Төвдчүүд 1959 онд зэвсэг барин боссон. Гэсэн ч хүчин мөхсдөж, одоогийн 14-р далай лам сайхан цаг ирэхээр төрөлх Төвд орондоо эргэн ирнэ гэсэн итгэлтэйгээр Энэтхэг рүү дүрвэсэн юм. Түүнээс хойш Энэтхэгт дүрвэгсдийн засгийн газар байгуулагдаж, тэнд олон мянган Төвдчүүд амьдардаг болсон юм.   
Shuum.mn
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш