Энэтхэгийн эдийн засаг 1990-ээс 2005 оны хооронд хоёр дахин өсч, хэмжээгээрээ Азид гуравдугаарт бичигдэх болсон. Гэхдээ энэ амжилтын үр дүн Шинэ Дэли хотын ядуусын хороололд харагдахгүй байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар хүмүүсийн амьдарч байгаа орчин бохирдол ихтэй байгаагаас болж хүүхдүүд ходоод гэдэсний өвчин болон хумхаагаар өвдөж байна. Ядуурлын талаар статистик мэдээлэл гарчээ. "Save the Children" байгууллагын гаргасан тайланд дурдсанаар Энэтхэгт хоол тэжээлийн дутагдлаас болж нийт хүүхдийн 48 хувийнх нь өсөлт бойжилт нь дутуу байгаа аж.
Нэгдүгээр сард засгийн газрын дэмжлэгтэйгээр явуулсан судалгааны дүнгээс үзэхэд таваас доош насны нийт хүүхдийн 42 хувь нь хэвийн хэмжээнээс хэтэрхий бага жинтэй байгаа юм. Энэ статистик мэдээлэл гарсны дараа ерөнхий сайд Манмохан Син үүссэн нөхцөл байдлыг ичгүүр гутамшигтай явдал гэж мэдэгдээд, хүнс тэжээлийн дутагдалтай холбоотой асуудлуудыг шийдэхийг гол зорилгоо болгон ажиллахаа амлажээ.
Ядуу зүдүү амьдарч байгаа олон сая Энэтхэгчүүдийн хувьд хоол хүнс олж авах нь хамгийн хэцүү асуудлуудын нэг болжээ. Энэтхэгийн засгийн газар олон тэрбум долларын төсөл хэрэгжүүлж иргэдэд хоол гурил, цагаан будаа гэх мэт хүнсийг хямд үнээр олгох юм байна.
Гэхдээ мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Энэтхэгийн удирдлагууд 2015 он гэхэд хоол тэжээлийн дутагдалд орсон хүүхдийн тоог 1990 оны үеийнхээс хоёр дахин бууруулах Мянганы хөгжлийн зорилтдоо хүрэхгүй байх магадлал өндөр байна. Харин энэ сарын эхээр батлагдсан хүнс тэжээлийн дутагдлыг арилгахад зарцуулах жилийн төсөв өмнөх жилийнхээс 58 хувиар нэмэгджээ.
Э.АМАР