Хятадын зүүн хэсгийн Доньян хотын гудамжинд зарж байгаа чанасан өндөгнөөс маш хурц содон үнэр үнэртдэг. Учир нь энэ хотын худалдаачид өндгийг хүний шээсэнд чанадаг байна. Гэхдээ 10-аас доош насны хөвгүүдийн шээсийг ашигладаг. Тиймээс эдгээр өндгийг "зандан хөвгүүдийн өндөг" гэж нэрлэдэг аж. Доньян хотын оршин суугчид хаврын хахир цагт ийм аргаар болгосон өндөг идэх нь эрүүл мэндэд маш сайн гэж үздэг байна. 51 настай өндөгний худалдаачин Гэ Яохуа ярихдаа "Хэрэв ийм өндөг идвэл таны хий хөөрөхгүй, шээсэнд чанаж болгосон өндөг үнэхээр гайхалтай, сайхан үнэртэй, эрүүл мэндэд сайн, манай гэр бүл өдөр бүр ийм өндөг хэрэглэдэг, Доньян хотод айл өрх бүр ийм өндгийг идэх дуртай байдаг" гэжээ.
Доньянчууд дуртай амттанаа бэлтгэхийн тулд хөвгүүдийн бие засдаг газраас шээсийг нь авахаас эхлээд бүтэн өдөр ажилладаг байна. Өндгийг шээстэй саванд сойж буцалган болгосны дараа хальсыг нь авч мөн л шээсэнд хэдэн цагийн турш зөөлөн буцалгадаг байна. Доньян хотын иргэдийн хэлж байгаагаар ийм аргаар болгосон өндгийг идэх нь биеийн дулааныг бууруулан, цусны эргэлтийг сайжруулж, улмаар хүч чадлыг нэмэгдүүлдэг гэнэ.
Гэхдээ Доньяан хотод үүнтэй санал нийлэхгүй хүмүүс ч байгаа юм. Эмч мэргэжилтнүүд Доньянчуудын уламжлалын талаар янз бүрийн бодолтой байна. Зарим эмч нар ариун цэврийн асуудлыг ч анхааруулжээ. Гэсэн хэдий ч Доньян хотын засаг захиргаа балчир хөвгүүдийн шээсэнд өндөг чанаж идэх уламжлалыг биет бус соёлын өв гэж зарлажээ.
Э.АМАР