Канадад гоо бүсгүйн тэмцээний зохион байгуулагчид урьд нь эрэгтэй байсан бүсгүйг тэмцээнээс хасчээ. Энэ тэмцээний ялагч нь "Дэлхийн мисс"-д эх орноо төлөөлөн оролцох ёстой байсан бөгөөд Женна Талаковаг хасах болсон нь "тэмцээн явуулах дүрэмд нийцэхгүй" хэмээн зохион байгуулагчид нь тайлбарласан байна. Харин ийнхүү хасагдсан нь загвар өмсөгчийн хачирхалтай намтартай нь холбоотой гэдэгт 23 настай Женна итгэлтэй байгаа гэнэ.
Тэрбээр 19 настайдаа хүйсээ солиулах мэс засалд орсон нь зохион байгуулагчдын дургүйг хүргэсэн гэж бүсгүй үзэж байгаа аж. Харин тэмцээний төлөөлөгчид знэ талаар ямар ч тайлбар хийгээгүй байгаа ч "Дэлхийн Мисс"-д явах боломж олж авахын төлөө өрсөлдөх эрхийг бүсгүйд буцаан өгөхийг шаардсан түүний дэмжигчид 28 мянган гарын үсэг цуглуулсан байна.
Женнаг дэмжигчид түүнийг тэмцээнээс хассан нь хуйсээр ялгаварлан гадуурхсан хэрэг хэмээн үзжээ. "Дэлхий мисс"-д эх орноо төлөөлөн оролцох бүсгүйг шалгаруулах Канадын гоо бүсгүйн тэмцээнд 65 оролцогч авьяас гоо сайхнаараа уралдаж байгаа бөгөөд Женна шувтаргад үлдээд байхад энэ явдал болжээ.
Эх сурвалж: "Улаанбаатар таймс"