Японы батлан хамгаалах яамны сайд пуужингийн довтолгооныг эсэргүүцэн хамгаалах зэвсгийг бэлэн байдалд оруулахыг цэрэг армийн албан тушаалтнууддаа үүрэг болгожээ. Учир нь ирэх сард Умард Солонгосын тал пуужин ашиглан сансарт хиймэл дагуул хөөргөнө гэж мэдэгдсэн нь магадгүй цөмийн цэнэгт хошууг тээвэрлэх илүү нарийн, илүү хүчин чадал бүхий пуужинг турших шалтаг байж магадгүй юм байна. Ингэсэн тохиолдолд Умард Солонгос, зөвхөн бүс нутагтаа бус харин АНУ-д ч шууд заналахийлэх болно. Тиймээс Солонгосын хойг дахин дэлхий нийтийн анхаарлыг татаж эхлээд байгаа юм.
Японы дотоодыг аюулаас хамгаалах хүчнийхэн пуужингийн довтолгооныг эсэргүүцэн хамгаалагч пуужингуудыг хэрэглэх газруудыг бэлтгэж эхэлнэ. Японы албаны хүмүүс Хойд Солонгосын хөөргөсөн пуужин Японы нутаг дэвсгэрт ойртож, аюул учруулна гэж үзсэн тохиолдолд эдгээр зэвсгийг ашиглаж магадгүй гэж мэдэгджээ.
Өмнөд Солонгост цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцсон Японы төлөөлөгчид Хойд Солонгосын зэвсэглэлийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлж, Умардын удирдлагуудад хандан хиймэл дагуул хөөргөхөө цуцлахыг уриалсан байна.
Японы гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ютака Ёкой мэдэгдэхдээ "Хойд Солонгосын тал хиймэл дагуул хөөргөнө гэдэг нэрийдлээр пуужин хөөргөх гэж байгаа нь олон улсын хүчин чармайлтуудыг уландаа гишгэж, НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн холбогдох тогтоолуудыг зөрчиж байна" гэжээ.
Хойд Солонгос нь цөмийн аюулгүй байдлын асуудлаарх дээд хэмжээний уулзалтад оролцсон 54 орны тоонд ороогүй. Гэвч Пхеньян хол тусгалын пуужин хөөргөх тухайгаа зарласан явдал нь дээд хэмжээний уулзалтын үеэр Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр болон баллистик пуужингийн талаар голчлон ярихад хүргэсэн юм.
Дөрөвдүгээр сарын 15-нд Умард Солонгосын анхны ерөнхийлөгч Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ой тохионо. Ким Чен Ун энэ ойг тохиолдуулан сансарт хиймэл дагуул хөөргөх тухайгаа зарлажээ.
Манай гариг дээр нийтдээ 20000 орчим цөмийн цэнэгт хошуу байгаа бөгөөд түүний тал хувь буюу 10000 орчим нь ОХУ-ын армийн зэвсэглэлд оногддог.
Тэгвэл энэ салбарт анхдагч болох АНУ-ын зэвсэгт хүчинд 8500 орчим цөмийн цэнэгт хошуу бий. Энэ нь АНУ болон ОХУ-ын зэвсэглэлд дэлхий дээрх нийт цөмийн зэвсгийн 85 гаруй хувь нь байгаа гэсэн үг юм.
Мөн Орос, Америкийн цөмийн зэвсэг нь дэлхийн нийт хүн амыг 10 дахин устгах хүчин чадалтай хэмээн эрдэмтэд тооцоолсон байдаг байна.
300 гаруй цөмийн цэнэгт хошуутай Франц улс гуравдугаар байрт бичигддэг аж. Үүний дараа манай урд хөрш Хятад 240 цөмийн цэнэгт хошуутайгаар бичигдэнэ. Өрнөдийнхний болон Өмнөд Солонгос, Японы толгойны өвчин болоод байгаа БНАСАУ гэхэд 10 орчим цөмийн цэнэгт хошуутай хэмээн зурагт тэмдэглэжээ. Тэгвэл Израйль улс албан ёсоор биш ч цөмийн зэвсэгтэй орнуудын жагсаалтад бичигддэг. Иран улс ч энэ жагсаалтад бичигдэж магадгүй байна.
Э.АМАР