Бразилын эрх баригчдын хэрэгжүүлж байгаа Болса Фамилиа нэртэй төслийн үр шимийг 13 сая айл өрх хүртэж байна. Өнгөрсөн онд засгийн газар ядуурлыг бууруулах зорилготой энэ төсөлд зориулж ойролцоогоор 10 тэрбум долларын хөрөнгө гаргажээ. Төслийн хүрээнд ядууст мэргэжил олгох сургалт зохион байгуулж, хүүхдээ сургуульд сургаж байгаа ядуу айл өрхүүдэд бага хэмжээний мөнгөн тусламж олгосон байна.
Гэмт хэргийн гаралт өндөртэй Бразил улсад ядуучуудын тоо буурсан аж. Сүүлийн 10 жилийн хугацаанд олон сая Бразилчуудын амьдрал ахуй сайжирч, дундаж давхаргын иргэд болжээ. Энэ нь Шинэ Дэлид болох Бриксийн дээд хэмжээний уулзалтын үеэр түнш орнууддаа хуваалцах туршлага юм. Бразилын гадаад хэргийн сайд Антонио Патриотагийн хэлж байгаагаар эдийн засгийн хэмжээгээрээ зурагдугаарт бичигддэг энэ улсад бусад орнуудаас ч сурах зүйл их байгаа гэнэ. Тэрээр ярихдаа "Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх, үйлдвэрлэлд технологийн шинэчлэл хийх зэрэг нь эдийн засгийн хөгжилд маш чухал" гэжээ.
Бразилын эдийн засаг буурцгийн шош, үхрийн мах гэх мэт түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай байдаг юм. Экспортын ихэнх нь Хятадыг чиглэдэг байна. Бразилын эрх баригчид хүрээгээ тэлж байгаа дундаж давхаргынхны эрэлтийг хангах зорилгоор гар утас, компьютер, тансаг зэрэглэлийн машин зэргийг үйлдвэрлэдэг үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхээр зорьж байна.
Брикс гэдэг нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк улсуудыг нэгтгэсэн олон улсын улс төрийн байгууллага юм. Бразилын гадаад хэргийн сайдын ярьснаар хоорондоо ялгаатай таван улс дэлхийн хэмжээний асуудлыг хэлэлцэх форумыг байгуулсан учраас Бриксийн дээд хэмжээний уулзалт маш чухал юм байна.
Э.АМАР